УЛС ТӨР

Ө.Энхтүвшин: Хүн нас бараад байна, тэгэхээр асуудал байна

Өнөөдөр /2019.10.08/ Шадар сайд Ө.Энхтүвшин шахмал түлштэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “16 хүн нас барсан гэх тоо яваад байна. Яг одоогийн байдлаар зургаан хүн нас барсан. Урд шөнө 62 настай хүн бурхан болчихлоо. Тиймээс мэдээлэл өгч буй газрууд тоогоо жигдлэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол олон түмэнд хүнд тусна. Ямартай ч гурван лабораторийн дүгнэлт уржигдар гарсан. Түлштэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй гэсэн ч бид баталгаажуулахаар гурван улсад хандсан. Баталгаажуулах үүднээс ОХУ, Солонгос, БНХАУ-ын лаборатори руу шинжилгээ хийлгэхээр явуулсан. Тэр шинжилгээний хариуг хүлээж байна. Ер нь түлштэй холбоотой юу, үгүй юу гэдгийг эхлээд мухарламаар байна. Хоёрдугаарт, түлштэй холбоогүй бол юунаас болоод байна вэ. Хүн нас бараад байна шүү дээ. Тэгэхээр асуудал байна. Тэр нь яг юу юм гэдгийг тогтоохоор ажиллаж байна.Хордсон айл өрхүүд дээр нь очоод түлшнээс нь дээж аваад шинжилгээ хийлгээд зуухыг нь шалгаж байна. 92 билүү 93 хороон дээр ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж байна. Эхдээ одоо юмаа тодорхой болго гэдэг үүргийг л өгч байна. Барьцалдуулагч бодисыг Химийн хүрээнд шинжлүүлэхээр өгсөн. Бүхий л мэдээллийг тодорхой болгох шаардлагатай. Судалгааг хийсэн ч дутуу ажилласан байна. Бүх мэдээллийг бодитойгоор гаргах ёстой. Бид дутуу ажиллаж байна. Уг нь судалгаануудыг хийсэн, туршсан, болж байна гэж үзсэн. Гэхдээ дутуу ажилласан гэдгийг харуулж байна” гэв.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
2 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
StevSlarie
StevSlarie

Propecia Cortes De Pelo Pfizer Viagra 100mg Coupon What Does Amoxil Treat [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Levitra 10 Vidal

LesOrdiff
LesOrdiff

Propecia Where To Buy Big Discounts http://abuycialisb.com – Cialis Viagra Per Auto Buy Cialis Levitra Originale Miglior Prezzo

Back to top button