Гадаад мэдээДЭЛХИЙНийгмийн

Дэлхийн анхаарлыг Монгол руу татсан бяцхан тэмцэгч: “Намайг “Энэтхэгийн Грета Тунберг” гэж бүү дууд”

Дэлхийн хамгийн залуу байгаль орчны идэвхтнийг танилцуулж байна. Лициприя Кангуджам 2011 оны аравдугаар сарын 2-нд Энэтхэгийн Манипур мужийн Бишикхонг мужид төрсөн.

Энэтхэгээс дэлхийд танигдаж буй байгаль орчны төлөө тэмцэгч. Төрсөн нутаг Энэтхэгт нь байгаль орчны бохирдол тулгамдсан асуудал болсныг сануулан тэмцэж эхэлсэн энэ охин 2019 онд Мадридад болсон НҮБ-ын уур амьсгалын чуулганд (COP25) оролцон, дэлхийн удирдагчдад хандаж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүчин чармайлт гаргаж ажиллахыг шаардсан бөгөөд түүнээсээ хойш алдаршиж, байгаль орчны чиглэлээр илүү өргөн хүрээнд ажиллах, нэрийн хуудас болох боломжоо нээсэн юм.

Лициприя өнгөрсөн долоо хоногт Шинэ Делигийн дагуул хот Нойдод цай кофе зарсан. Тэрбээр энэ сарын 6-нд эхэлсэн НҮБ-ын Уур амьсгалын ээлжит чуулганд / Cop27/ оролцох замын зардал цуглуулахаар тийн ажиллаж буй юм. Эцэг эхийн хамт жирийн амьдралаар амьдарч байсан охин 2018 онд болж, олон хүний амь насыг авч одсон Титли хар салхины дараа байгаль орчны бохирдлын эсрэг тэмцлээ эхлүүлсэн байна.

“Тэр салхины үеэр олон хүүхэд эцэг, эхээ алдаж, олон мянган айл орох оронгүй болсон. Тэр үед би харамссандаа болоод юм идэж ч чадахгүй байсан. Энэ явдал намайг байгаль орчны төлөө тэмцэгч болоход нөлөөлсөн юм” гэж Лициприя ярьсан байдаг.

Уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдлыг багасгахыг дэлхийн удирдагчдаас шаардах зорилготой Хүүхдийн байгууллагыг үндэслэн байгуулж, ирээдүйд амьдрах гарагийг нь аварч үлдэхийн тулд илүү ихийг хийхийг дэлхийн удирдагчдаас шаарддаг юм.

Тэрбээр энэ чиглэлээрээ олон улсын чанартай арга хэмжээнд нэг бус орж байсан бөгөөд 2018 онд НҮБ-аас Монголд зохион байгуулсан НҮБ-ын Гамшгийн бага хуралд оролцож дэлхийн анхаарлыг татахад хувь нэмрээ оруулж байв.

Түүнээс хойш дэлхийн 30 гаруй улсад 400 гаруй лекц тавьжээ.

Лициприя Таж Махалын хажууханд орших хогийн цэг дээр зураг авахуулж, тэрхүү зургаа ЮНЕСКО-гийн цахим хуудаст тавьж байв. Тэгэхэд Агра мужийн эрх баригчид хогийг 24 цагийн дотор цэвэрлэж, буруутнууд 100.000 рупийгээр торгуулсан гэдэг.

Лициприягийн өргөн хүрээтэй тэмцэл түүнийг Шведийн Грета Тунбергтэй харьцуулагдахад хүргэдэг. Харин Лициприя үүнд дургүй. “Надад өөрийн гэсэн нэр, түүх, хувь хүний зана чанар бий. Намайг Энэтхэгийн Грета Тунберг гэж бичиж байгаа хэвлэлүүд миний түүхийг судлаагүй, харин ч устгаж байгаа гэсэн үг” гэж тэрбээр ярьсан байна.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-08 08:41

Mundag ohin bna ooriin gsn vzel bodoltoi

Зочин
Зочин
2022-11-08 08:42

wow cool ym be

Зочин
Зочин
2022-11-08 08:42

Сонирхолтой юмаа дэлхийд нийтийг гайхшруулж байхшив энэ лхин

Зочин
Зочин
2022-11-08 08:43

Ийм жаахан охинооос олон хүмүүс үлгэр жишээ аваасай

Зочин
Зочин
2022-11-08 17:35

Enetxeg xamgiin boxir zavaan xog novsh ixtei agaariin boxirdol ni deed tsegtee tulsan gamshgiin uls daa Ene oxin Enentxeg ornoo ene buxnees avrax talaar erx barigchidtaigaa buxii l zuiliig xiix xeregtei dee

Зочин
Зочин
2022-11-08 18:32

Мундаг охин байнаа

Холбоотой мэдээ

Back to top button