Сурвалжилга, Нийтлэл

Нарсан ойн дундах "Гүнт" сувилал: Ужиг ханиад, мэдрэлийн ядаргаа, стресс нойргүйдлийн шийдэл

Хотын төвөөс 18 км зайд, нарсан ойн дунд байрлах "Гүнт" сувилал. Жигжид зуслангийн уулзвараас дээш 1.7 км яваад тус сувилалд ирэв. Арваннэгдүгээр сарын дулаахан өдөр хүүхдүүд цасан дээр тоглож, зарим нь муур эрхлүүлэх аж. Залуус, охид бас салхилж харагдах.

Харин дотогш ороход залууc дасгал хийж, хөгшчүүл цайлж, зарим нь бариа засал, хануур төөнүүр, шарлага хийлгэж байна. Өвөө, эмээ хоёр нь нярайтайгаа эрхэлж, өхөөрдөнө. Тэд гэр бүлээрээ ирж зэргэлдээх хоёр өрөөнд амарч байгаа бөгөөд залуу хос салхилахаар гарчээ. Цонхоор нь уртаа гэгч татаж амьсгалмаар ойн сайхан агаар "айлчилж" тэд тухтай, жаргалтай, сэтгэл хангалуун амарч байна. Сувиллын байрнаас гараад хэдхэн алхаад битүү нарсан ой руу орно. Хотын төвөөс арваадхан км зайд ийм таатай, тохитой, хэрэгцээтэй газар байгаа нь олзуурхаад барамгүй. Энд нас, насныхан зорин ирдгийг эхний хэдэн хоромд анзаарлаа.

Эмч хэлэхдээ "Ханиад ойр ойрхон хүрдэг,эсвэл ханиад эдгэхгүй ужиграад байгаа хүүхдүүдэд нарсан ойн агаар, уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээ, тан, манай хоол маш төгс эмчилгээ болдог учраас хүүхдийн хөл тасрахгүй ээ" хэмээсээр өрөөндөө урилаа.

"Гүнт" сувиллын их эмч Ч.Лхамжав: МАНАЙ ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ЦААШИД ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛЫН ЗӨВ ДАДАЛ, ХЭВШИЛ БОЛНО

-Хотод ийм ойрхон, хэдхэн минут давхиад л ирэх ийм өгөөжтэй сувилал байгаа нь олзуурхмаар байна. Хэдийнээс эхэлсэн бэ?
-Тийм ээ. Хүмүүс ирээд хотод ийм ойрхон ийм гоё газар байдгийг мэдсэнгүй гэдэг. Хот агаарын бохирдол, дуу чимээний стресс ихтэй. Тэнд байгаа ялангуяа өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн цэвэр агаарт амрах, сувилуулах хэрэгцээ агаар, ус шиг хэрэгтэйг мэдэрч үүн дээрээ үндэслэсэн. Дээрээс нь эмийн бус эмчилгээ, дасгал хөдөлгөөн, уламжлалт анагаах ухааны цогц үйлчилгээ, органик, эрүүл хоолтой. Ер нь бол цар тахлын жилүүдэд энэ төрлийн үйлчилгээний эрэлт огцом өссөн шүү дээ. Манайхыг бараг нээгээгүй байхад хүмүүс байранд чинь очоод хэд хоньё гэдэг байсан. Бид нар яг тэр үед тусгай зөвшөөрлөө авчихсан байсан учраас шууд л эхлүүлсэн. Яг нэг жил болж байна.

-Та хөгшчүүл, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан гэж хэллээ. Гэхдээ энд ирээд нас насны хүмүүсийг харлаа..?
-Анхны маань сэдэл зорилго тийм байсан л даа. Гэхдээ байгуулагдсан цагаас эхлээд бүх насныхан зорьж ирж байгаа. Ноднин аравдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэгэхэд ковидын дараах эрүүл агаар, агаарт сэргээн засах эмчилгээ их эрэлттэй чухал байсан учраас бүх насныханг авсан. Ноднин бол дандаа ханиад, хатгаа, ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ битүү авсан. Харин энэ жил ужиг ханиад, хатгаа, уушгины хүндрэл өгсөн хүүхдүүд нарсан ойн агаарт, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Мөн настай хүмүүс мэдрэлийн эмгэг, ядаргаа, нойргүйдэл, үе мөчөө эмчлүүлэх гэж их ирнэ. Манай уламжлалт анагаах ухаанд орос, буриадууд ач холбогдол өгдөг учраас тэндээс хүмүүс ирж, зүүгээ тавиулж, тан ууж, хануур, төөнүүр их хийлгэдэг. За бас оффисын орчинд удаан ажиллаж, ядаргаанд орсон, нойргүйдэлд хүрсэн залуус сайхан амраад, асуудлаа шийдээд буцдаг. Мөн манайх гэр бүлийн өрөөтэй, тэнд аав ээжтэйгээ, үр хүүхэдтэйгээ бүлээрээ ирж амарч, сувилуулж байна.
-Үр дүн ер нь хэр байдаг вэ?
-Бид үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авдаг. Судалгаанаас сэтгэл ханамж, манай үйлчилгээний чанар, ажилчдын хандлага, ажлын үзүүлэлтийг харах боломжтой. Судалгаанаас харахаар манайх нарсан ой дотор байрлаж байгаа нь хүн болгонд хамгийн их таалагддаг юм байна. Өрөөнөөсөө гараад шууд ой руу орчихдог нь гоё гэдэг. Манай хоолонд хүмүүс их дуртай. ОХУ-д мэргэжил эзэмшсэн мастер тогооч ажилладаг. Энэ хүний хоол үнэхээр брэнд болчихсон. Үхрийн мах, үхрийн булууны ясны шөлөөр ямар ч амтлагч, элдэв төрлийн нэмэлт хачиргүй эрүүл төрөл бүрийн хоол бэлтгэж өгдөг. Ер нь хүмүүс маш сайхан амарч, өвдөлт зовиур арилсан, бат бөх унтдаг болсон гэж бичсэн байдаг. Онцолж хэлбэл, ойр ойрхон ханиад хүрдэг, хатгаа болдог хүүхдүүд ирээд 2-3 хоноод үр дүн гардаг. Эндээс хүүхдүүдэд эрүүл агаар, бариа, тан, эрүүл хооллолт ямар чухал болох нь мэдэгддэг. Бас хүн бүрт хүртээмжтэй, нэг бүрчлэн анхаарч сувилдаг нь таалагдлаа гэдэг.
-Сая үйлчлүүлэгч нартай ойр зуур ярилцахад найз нөхөд, хамаатан садан хэн нэгний үр дүнг хараад, эсвэл хэн нэгнээс дам сонсоод зорин ирдэг юм байна…?
-Анх манайх эхлэхдээ сошиэлээр сурталчилгаа ойр ойрхон хийдэг байсан. Харин одоо тэр ажил маань холдоод байгаа нь ор дүүрэн байна гэсэн үг. Үйлчлүүлэгчид өөрсдөө эргэж ирж, ойр ойрхон сувилуулна, бас тэрийгээ, энийгээ танай руу явууллаа гээд ярина. Энэ өвлөөс манайх үйлчилгээндээ иог, бясалгал нэмж байгаа. Тэгэхээр эргэж ирнэ гэсэн олон үйлчлүүлэгч бий.
-Стресстэй, түгжрэлтэй, утаатай нийслэлийн маань иргэд толгой дараалан энд ирээд хэд хоночихдог бол сайхансан л гэж бодогдлоо…?
-Болдог бол хүн бүрийг нарсан ойн дундах сувиллын үйлчилгээндээ хамруулахсан гэж би ч гэсэн боддог. Цаашдаа бид нар чихрийн шижин болон таргалалт, хавдрын хими, туяа эмчилгээний дараах хордлого тайлах, архаг ханиад, томуу, уушгины хүндрэл, стресс, сэтгэл гутрал нойргүйдэл гэсэн төрөлжсөн эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ. Мэдээж хэрэг ингэхдээ эрүүл хоолтой, эрүүл агаартай, эм тарианаас татгалзсан уламжлалт анагаах ухааны сэргээн засах эмчилгээгээ л хийнэ. Дадал хэвшлээр дамжуулж өвчнөөс сэргийлдэг, эмчилдэг, эрүүл зөв амьдралаар хэд хонуулж тэр нь цаашаа дадал болоод явахад нөлөөлөх нь бидний зорилго юм.

-Танайхыг хэн, хэн зорьж ирэх боломжтой вэ?

-Хэн бүхэнд нээлттэй гэж ойлгож болно. Хөгшчүүл, залуус, хүүхэд, нярай хэн гээд хэн бүхэнд тохирсон эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Яахав, өвчин нь хүндэрсэн, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ ойр ойрхон авдаг, хэвтрийн хүнийг авах боломжгүй. Бусдаар бол хэн бүхэнд нээлттэй. Өнөөдөр та бүхний харж байгаачлан үе мөч, ядаргаагаа эмчлүүлэх гэсэн настайчууд байна, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, стрессээс үүдсэн зовиуртай идэр, дунд насныхан байна, хүүхдүүд, бас гэр бүлээрээ сувилуулж байгаа биз. Тиймээс зориод ирсэн аль ч насны үйлчлүүлэгчдэд бид тохирсон бас үр дүнтэй үйлчилгээг өгөх боломжтой л гэсэн үг.

Эднийх нэг ээлждээ 15 хүн авдаг. Ингэхдээ 5-10 хононо. Уламжлалт, сэргээн засах, мэдрэлийн гурван эмч, хоёр сувилагч, нэг тогооч бусад гээд найман ажилтантай. Тэд сувилуулагч бүртэйгээ нэгд нэгэнгүй хичээнгүйлэн ажиллах аж. Зундаа хүлэмждээ төрөл бүрийн ногоогоо тарьж, хүнсэндээ хэрэглэнэ. Бариа засал, зүү, цахилгаан зүү, соронзон зүү, төөнө-галтай бумба, гулгуур бумба-самнуур, шивүүр, УВЧ, электрофорез, искра, инфра улаан гэрлийн шарлага, хөлний цахилгаан массаж, зөгийн балтай татлага, монгол эм тан зэрэг эмчилгээнүүдийг өдөр бүр хийдэг бөгөөд үр дүн маш өндөр гэж үйлчлүүлэгчид ярьж байлаа. Өрөө бүр дотроо ариун цэврийн өрөөтэй, халуун хүйтэн устай, зурагт, хөргөгчтэй учраас гэртээ байгаа мэт ая тухтай байдаг гэнэ. Дээрээс нь мэргэжлийн тогоочийн эрүүл, амт чанартай хоолоор өрөөнд нь өдөрт таван удаа үйлчилдэг болохоор амралтын ая тухыг бүрэн дүүрэн мэдрүүлэх аж.

ХУД-ийн нэгдүгээр хорооны иргэн Л.Шар, С.Байгаль нар хүүхдүүдтэйгээ ирж, амарч байна. Тэд "Ирээд хоёр хонож байна. Эмчилгээ, хоол, агаар салхи эмч нарынх нь зан харилцаа сайхан юмаа. Бариа, зүү, төөнүүр, шарлага хийлгэж байна. Хүүхэд, том хүн гэлтгүй дархлаа сэргээх тан энэ тэр өгөх юм. Өдрийн гурван хоол, бас хөнгөн цай, ундтай. Хөгшчүүл бид нар хол явж ядрахгүй ийм ойрхон хэрнээ байгалийн сайханд амарч байгаадаа баяртай байна. Хүүхдүүд маань л мэдээд ийшээ явья гээд аваад ирсэн" гэж ярилаа.

"Гүнт" сувилалынхан ойрын хугацаанд coffee shop, wifi zone, VIP өрөөнүүдтэй болохоор өргөтгөл барьж, тохижууулах ажилдаа оржээ. Сэтгэцийн эрүүл мэнд, архаг ядаргаа, дархлааны систем гэмтэх нь иргэдийн дунд түгээмэл тулгамдсан асуудлууд болоод байна. Бид шийдлээ хөгжил, дэвшил, технологиос бус уламжлалт анагаах ухаан, байгалиасаа хайх хэрэгтэй гэж эмч нэмж хэлэв.

https://www.facebook.com/Gunt.Suvilal энэ холбоосоор "Гүнт" сувилалтай холбоотой мэдээллийг авах боломжтой юм. Мөн 94941584 дугаараас асууж лавлаад очоорой.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-08 08:24

Hooh ene kowidooos bolood urgelj ng muuhai hanialgaad bdg bolchihood bga ym ochmoor ym bna

Зочин
Зочин
2022-11-08 08:25

Эднийх тав тухтай, Эмчилгээ сайтай сайхан байдаг шүү

Зочин
Зочин
2022-11-08 08:26

Байг�##�ьд гарангаа өөрийгөө эмчлүүлээд их аятайхан юм байна шүү

Зочин
Зочин
2022-11-08 08:26

Haniadnii hor urshigiiig buren gadagshluulj chaddag sn emneleg bnlee

Зочин
Зочин
2022-11-08 08:26

Их та�##�агдсан

Стар
Стар
2022-11-08 09:33

Ёстой гоё газар байна лээ. Байг�##�ьдаа ойрхон хоол унд нь ойр ойрхон хүүхдүүддээ баярл�##�аа. Дахиж очиж амарнаа. Эргээд харин дугаарыг нь олж чадахгүй байсан юм

Зочин
Зочин
2022-11-08 10:18

Ёстой гоё газар байна лээ. Байг�##�ьдаа ойрхон хоол унд нь ойр ойрхон хүүхдүүддээ баярл�##�аа. Дахиж очиж амарнаа. Эргээд харин дугаарыг нь олж чадахгүй байсан юм

Мгл
Мгл
2022-11-09 20:08

Утас бна у

Мөнхөө
Мөнхөө
2022-11-11 11:30

Сайн уу

Зочин
Зочин
2023-05-23 12:07

ямар сувил�##� үйлчилгээтэй вэ?

Зочин
Зочин
2023-05-23 12:08

холбогдох дугаар

Холбоотой мэдээ

Back to top button