НИЙГЭМ
Өнгөрсөн шөнө дахин нэг иргэн угаартаж, нас баржээ

Сүүлийн өдрүүдэд иргэд сайжруулсан түлшний угаарт хордон эмнэлэгт хэвтсэн, тэр ч бүү хэл нас барсан харамсалтай хэрэг эрс нэмэгдсэн. Энэ сарын 4-7-ны өдрүүдэд л гэхэд 100 гаруй иргэн угаарын хийнд хордон, таван иргэн нас бараад байгаа. Харамсалтай нь, өнгөрсөн шөнө дахин нэг иргэн нас баржээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ талаар хэлсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн шөнө 62 настай иргэн бурхан болчихлоо. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшийг гурван лабораторид өгч, шинжилгээний дүн гарсан. Шахмал түлшинд ямар ч асуудал байхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ үүнийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс гурван улсад дээжийг нь шинжилгээнд явуулсан” гэлээ.
Б.ГАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.