НИЙГЭМ
ТОДРУУЛГА: Баянзүрх дүүрэгт ханан пийшин дэлбэрсэн ч хүний амь эрсдээгүй
Баянзүрх дүүргийн 27-р хороонд өнөө орой 19:00 цагт орчимд ханан пийшин дэлбэрсэн тохиолдол гарсан байна.
Бид уг асуудлаар Баянзүрх дүүргийн 27-р хорооны засаг дарга Л.Батдэлгэрээс тодруулахад, “Айлын ханан пийшин дэлбэрсэнтэй холбогдуулан, Цагдаагийн бүрэлдэхүүн, хорооны ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Ханан пийшин дэлбэрэх үеэр хүний амь эрсдээгүй. Байшинд хоёр хоногийн өмнө галласан бөгөөд өнөө орой 18:30 цагийн үед галлагаа хийсний дараа дэлбэрэлт үүссэн байна. Дэлбэрэлтийн шалтгаан нөхцөлийг нь одоогоор тогтоогоогүй байна” гэсэн мэдээлэл өглөө.

Ж.МЯДАГБАДАМ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэдэн хүн үхэх ёстой юм бэ зэсгиин газраа...яаралтай энэ түлшнии асуудлаа нэг тииш блгооч малнуудаа..удахгүй хүйтрэнэ...яах юм...
угаасаа маргаашнаас хүйтэрч эхэлнээ. гэж байсан