НийгмийнНИЙСЛЭЛ

Туул голоос 75 настай хүний цогцос олджээ

Туул голоос 75 настай, эрэгтэй хүний цогцос олджээ.Тодруулбал, Онцгой байдлын байгууллагад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрэн доор “Туул” голд хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 06:42 цагт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, нэг автомашинтай 13.5 км замыг туулан 07:00 цагт очиж, Сонсголонгийн гүүрний баруун талд 400 метрт, “Туул” голоос 2.5 метрийн гүнээс цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.Талийгаач нь тус дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын оршин суугч 75 настай, эрэгтэй болохыг тогтоожээ.

Г.ҮҮЛТ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close