Польш улс пуужингийн довтолгоонд өртлөө

Польшийн Пшеводов тосгон /Укранины хилээс дотогш 6.4 км зайтай/ өчигдөр пуужингийн довтолгоонд өртөж, хоёр хүн амиа алджээ. Интернэт орчинд тодорхойгүй эх сурвалжаас дээрх пуужинг ОХУ-ынх гэсэн мэдээлэл тараад байна. Үүнтэй холбоотойгоор Польш Улс УАЦЭ-ийн Дүрмийн дөрөвдүгээр зүйл заалтыг ашиглах уу гэсэн асуулт бий болж, олон улсыг түгшээж эхэллээ. Энэ зүйл заалтад Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн улс гаднын халдлагад өртөж, газар нутгийн бүрэн бүтэн байдал, эрх ашиг эрсдэлд орвол харилцан туслалцах талаар тусгасан байдаг аж.
АНУ тэргүүтэй барууны улс орнууд одоогоор энэхүү хэрэг явдлын талаар ямар нэгэн дүгнэлтгүйгээр байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд интернэтээр тархсан "Пуужинг ОХУ харвасан байж болзошгүй" гэсэн мэдээллийг аль ч улс батлаагүй байгаа юм.
Болсон явдалтай холбоотойгоор ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд ОХУ-ын арми Украин-Польшийн хилийн ойролцоо пуужин ер харваагүй болохоо илэрхийлжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ер нь харвасан бсан ч яадаг юм. Украйны газар нутаг дээр үхсэнээ хийж доншуучилж явсан юм. Ёстой хохь нь. Яг үнэндээ Узрайны фашистуудын л хийсэн ажил ш дээ. Польш их далдаганаж байж ганцхан ширхэг хэцүү нэртэй зэвсгийн идэш болох вий дээ.
энэ пүүжинг зеленский харавсан байж таарна. Орос юу гэж украйныг давуулж харвах вэ дээ. Зеленский алиа салбадай л ийм өдөөн хатгасан юм өлхөн хийх мэдлэг боловсрол ухамсар сэтгэлгүй этгээд байна лээ.
НАТО г дайнд татан оруулах гээд хор найр уулж байгаа юм бишүү
Лалрын укрфашистууд өөрсдөө хийсэн
Peeee yasan aihtaar medeeew
ПОЛЬШИЙГ ДАЙНД ТАТАН ОРОЛЦУУЛАХЫН ТУЛД УКРАЙН ХАМЕРСДСАН БАЙХ МАГАДЛАН 99% ТАЙ.
Гадны улс орнууд пүүжин нисгэлээ гээ л нээлт хийгээд байгаа пм цаанаа ийм аюултай бгаам шдээ
Hen deer ch tohioldoj bolno puujin nisgesen ulsiin buruu
Aimaaar ymbe
иым төлөвлөлтгүй юм хийж болохгүй шдээ
Польш улс хамгийн сүүлийн үеийн цэргийн зэвсэглэлтэй улс нутагт нь пуужин унаж бхад яагаад Польшийн агаараас хамгаалах системүүд ажилссангүй вэ!!
Энэ улс дайнд оролцохын тулд шалтаг гарган зориуд нутагтаа пуужин унагаасан уу!! Эсвэл Украйнчууд нь өөрсдөө буудчуу.. Польш дайнд оролцвол НАТО оролцоно ингэвэл Украйнд туйлын ашигтай..