НИЙГЭМ

​Хилээр галт зэсвэг нуун нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17:40 цагт Сэлэнгэ аймгийн гаалийн хяналтын бүсээр ОХУ-аас орж ирэх чиглэлд мотоцикльтой зорчиж явсан Монгол Улсын иргэн Ч, А нар галт зэвсэг нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ. Иргэн Ч, А нар мотоциклийн арын хайрцагт давшилтын “Ф-1” гар гранат 2 ширхэг, 7,62 мм-ын “АК103” дугаартай автомат буу 1 ширхэг, 7,62 мм-ын сум 89 ширхэгийг нуусан байжээ. Гааль, тагнуулын мэргэжилтнүүд хамтран гүнзгийрүүлсэн шалгалт хийхэд эдгээр нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон галт зэвсэг болох нь тогтоогдсон байна.

 Эх сурвалж: ГЕГ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close