НИЙГЭМУЛС ТӨР

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригт хошууч генерал цол олголоо.

Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол  Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид оролцлоо.

Генерал цолыг Зүүнбаянд олгосон нь та бүхэнд урам зориг өгөх гэсэн зорилготой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодотгоод 1947-1949 оны үед ЗХУ /тухайн үеийн нэрээр/-ын Наушки өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл 400 км төмөр замыг хоёр жилийн дотор барьж дуусгасан байдаг талаар ярилаа. Улмаар 2019 онд буюу техник технологи хөгжсөн энэ үед ижил хэмжээний замыг барьж, байгуулж байгаа тул төлөвлөсөн хугацаанд нь бүтээн байгуулалтын ажлаа дуусгах хэрэгтэй гээд нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгой-Зүүнбаян чиглэлд барьж буй төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцаж байна.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button