Гадаад мэдээДЭЛХИЙ

Баяртай, Нэнси Пелоси

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаас буух нь тодорхой болоод буй Нэнси Пелоси Ардчилсан намын бүлгийн лидерийн байр сууриа Хаким Жеффрист шилжүүлэхээр болжээ.

Ингэснээр 1987 оноос эхэлсэн Нэнси Пелосигийн Конгресс дахь ялгуусан замнал 2025 онд жирийн гишүүний хувиар төгсөх нь тодорхой болж байна. Сая болсон Завсрын сонгуульд тэрээр Калифорниос нэр дэвшиж ялалт байгуулсан ч намаа олонх болгож чадаагүй хариуцлагаа ийнхүү хүлээж байна. Конгресст олонх болсон БНН-ын лидер Кевин МакКарти түүнээс удахгүй Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаалыг нь авах юм.

Харин Ардчилсан намын бүлгийн лидерийн үүргийг хүлээж буй Хаким Жеффрисийн тухайд, дараагийн Завсрын сонгуулиар Конгрессийн Төлөөлөгчийн танхимыг тэргүүлсэн анхны хар арьст улстөрч болох магадлалтай боллоо.

82 насандаа Ардчилсан намын лидерийн байр сууринаас бууж буй Нэнси Пелоси нь 1962 онд Тринитигийн их сургуулийг Улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр төгссөнөөсөө хойш эцгийнхээ нөлөөгөөр улстөрд орсон бөгөөд 1988 онд анх Конгрессийн гишүүнээр сонгогдож, 2003 оноос намынхаа бүлгийг тэргүүлсэн. Улмаар 2006 оны сонгуульд намаа ялуулснаар анх удаа Төлөөлөгчдийн танхимын дарга болж байв. Тэрбээр дөрвөн жилийн дараах сонгуульд ялагдаж, сөрөг хүччин болсон ч намын бүлгийн даргын албаа хадгалсаар 2018 онд өмнөх амжилтаа давтаж, Төлөөлөгчдийн танхимын даргын суудалд дахин заларсан билээ.

Сая ажлаа өгөхдөө тэрбээр "Дахиж намын бүлэг тэргүүлэхгүй. Шинэ үед халаагаа өгөх цаг нь болжээ" гэсэн нь цэвэр настай холбоотой байсан. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сард буюу Конгрессийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусах үед тэрбээр 85 настай байх бөгөөд дараагийн сонгуульд намаа удирдаж орно гэвэл 89 хүртлээ ажиллах шаардлагатай болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-11-18 08:37

Ashgui neg z##llaa..

Зочин
Зочин
2022-11-18 08:40

84 тэй чавганцын араас байдан яваад зэлэно өнгөрнө

Зочин
Зочин
2022-11-18 09:12

Ашгүй дээ нэг харгис �##�уурчин �######�лаа

Уншигч
Уншигч
2022-11-18 09:56

Дүүрэн горьдсон нөхдүүд, хахаха, хэн ч байсан бодлогоо �##�ддаггүй юм,

Зочин
Зочин
2022-11-18 14:30

Оркуудад энэ асууд�##� ямар ч хамаагүй, Улны л�##�арууд болчихсон мэдэхгүй Гадны улсын хэрэгт хошуу дүрээ шаасан

Зочин
Зочин
2022-11-18 16:20

Хутгуур чавганц �######�сан нь болж

Zochin
Zochin
2022-11-18 19:49

Trampiig bolij bhad,inderiin ard iltgeliin uraj bui bichleg bdag,tevcheed ongoruulj bolnoo,soyolgui shulam..

Холбоотой мэдээ

Back to top button