Катар 2022СПОРТ

Эквадорын тоглогчдыг авлигадсан гэх мэдээллийн талаар Катарын дасгалжуулагч юу хэлэв

Тэмцээн эхлэхээс нэг хоногийн өмнө Бахрейны нэгэн сэтгүүлч “Катарын эрх баригчид Эквадорын шигшээ багийн найман тоглогчийг долоон сая гаруй ам.доллараар хахуульдсан тул ДАШТ-ий нээлтийн тоглолтод Катар 1:0-ээр хожно, хожлын гоолоо хоёрдугаар үед оруулахаар тохиролцсон” хэмээн мэдэгдэж, олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ.

Тэгвэл Катарын шигшээ багийн дасгалжуулагч, испани мэргэжилтэн Феликс Санчес Бас энэхүү мэдээллийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Худал хуурмаг мэдээлэл их байна. Интернэт ач тустай ч буруугаар ашиглавал их аюултай гэж би бодож байна. Манай баг олон жил уйгагүй бэлтгэл сургууль хийж тэмцээндээ бэлтгэсэн. Бид нэгдмэл, хүчтэй бөгөөд энэ байдлаа тийм ч амар алдчихгүй гэж хэлье. Хүмүүс манай улсыг муулахад бид мэдээж дургүй. Гэхдээ хөлбөмбөгийн тухайд гэвэл, бидний бэлтгэл сайн байгаа” хэмээн өгүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button