ДЭЛХИЙ

Евразийн хамгийн өндөр галт уул идэвхэжлээ

ОХУ-ын Камчатка дахь “Ключевская сопка” галт уул идэвхэжжээ. Галт уул, газар судлалын хүлээлэнгийн Алс Дорнод дахь салбар энэ талаар мэдээлснийг ТАСС агентлаг уламжиллаа.  

Галт уулын идэвхжил энэ сарын 19-20-нд шилжих шөнө Камчаткийн эрэг орчимд 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа эхэлжээ. Эхний хэдэн цагт  утаа уугьж байснаа улсаар хайлмаг лаваар түргиж эхэлсэн байна. Өчигдөр оройны 23.00 цагийн байдлаар галт уул цагт ойролцоогоор 10 удаа дэлбэрэх буюу халуун лаваар тургиж байсан аж.

“Ключевская сопка” нь Евразийн идэвхитэй галт уулсаас хамгийн өндөрт тооцогддог аж. Уг уул сүүлд 2020 оны аравдугаар сараас 2021 оны хоёрдугаар сар хүртэл идэвхжиж байсан бөгөөд хамгийн ойрын суурин газар хүртэл 45 км зайтай гэнэ.

Камчаткийн өөр нэг галт уул Шивелуч мөн газар хөдлөлтийн дараа идэвхжиж үнс утаагаар тургиж эхэлсэн бөгөөд сүүлийн нэг хоногт хоёр удаа 5000 м, 4600 метрийн өндөрт үнс утаагаар тургисан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button