Гадаад мэдээДЭЛХИЙНийгмийн

Индонезийн газар хөдлөлт: 162 амь, 700 хүний эрүүл мэнд, 2345 барилга...

Индонезийн Сианжур дүүрэгт өнгөрсөн шөнө 5.6 баллын хүчтэй газар хөдөлөлт болж, 162 хүн амиа алдан, 700 хүн гэмтэж бэртжээ. Баруун Ява мужийн захирагч Ридван Камилагийн хэлснээр, гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд хүнд хүмүүс байгаа, түүнчлэн нурсан барилгын доор хүмүүс дарагдсан тул амиа алдагсдын тоо цаашид өсөх магадлалтай аж.

АНУ-ын Газар судлалын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээлэлснээр, газар хөдлөлийн төв нь 10 км-ийн гүнд байсан бөгөөд байршил нь хүн ам ихээр төвлөрсөн Сианжур мужид байсан нь хохирлын хэмжээ их гарахад нөлөөлсөн аж.

Газар хөдлөлөөс болж 13782 хүнийг 14 дүрвэгчдийн хуранд нүүлгэн шилжүүлсэн байна. Доргилтоос үүдэн 2345 барилга байшин бүрэн болон хэсэгчлэн нурсан гэсэн эхний үнэлгээ гараад байна. тэдгээрийн дунд дөрвөн сургууль, сүм, эмнэлгийн барилгууд байгаа аж.

Индонези нь газар хөдлөлийн идэвхитэй бүсэд оршдог. 2018 онд Сулавесид газар хөдөлж, 1600 хүн амиа алдаж байв.

Энэ оны тухайд, хамгийн их хохиролтой газар хөдлөлт өнгөрсөн зургадугаар сард Афганистанд болж 900 гаруй хүн нас барсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-22 09:24

Ymar ih too we

Зочин
Зочин
2022-11-22 09:24

Бид чинь угнь хичнээн хямравч аиг�##�ан энх оронд оршиж байгаа хүмүүс шүү

Зочин
Зочин
2022-11-22 09:25

emgenel ilerhiiley

Зочин
Зочин
2022-11-22 10:58

Ямар их амь, эд хөрөнгө үгүй болоо вэ гадаад ёстой нэг аймаар аймаар газар хөдөлт болох юмаа

Зочин
Зочин
2022-11-22 11:13

Архиар монголчууд хэдэн мянгаараа сайн дураараа үхэж байгаа

Зочин
Зочин
2022-11-22 11:56

Ee burhan min

Холбоотой мэдээ

Back to top button