Катар 2022СПОРТ

Тоглолт бүр 100-гаас дээш минут үргэлжлэх нь энэ ДАШТ-ий гол онцлог уу

Англи-Ираны тоглолтын үеэр шүүгч Рафаэль Клаус албан ёсоор 24 минутыг нэмж /Нэгдүгээр үед 14, хоёрдугаар үед 10 минут/, талбай дээр хэрэгжүүлэхдээ 27 минут 16 секунд нэмж  тоглуулан ДАШТ-ий дээд амжилтыг тогтоолоо. Ираны хаалгач Алиреза Бейранванд Харри Кейний дамжуулсан бөмбөгийг таслах гэж яваад өөрийн багийн хамгаалагч Мажид Хоссейнитэй мөргөлдөж гэмтсэн тул тоглолтын цаг ийнхүү сунжирсан юм.

Ер нь, тоглолтын үргэлжлэх хугацаа урт байгаа нь энэ тэмцээний нэг гол онцлог болж байна. Ердийн үед шүүгч тоглолтын эхний үүед нэг минут, хоёрдугаар үед ихдээ 5 минутыг нэмж тоглуулдаг. Тэгвэл энэ ДАШТ эхлээд дөнгөж дөрвөн тоглолт өнгөрч байхад гурав нь 100+ минут үргэлжлээд байна.

ТОГЛОЛТ ҮРГЭЛЖИЛСЭН ХУГАЦАА

Катар – Эквадор – 100 минут, 18 секунд

Англия – Иран – 117 минут, 16 секунд 

Сенегал – Нидерланд – 102 минут, 49 секунд

АНУ – Уэльсийн тоглолтын хоёрдугаар үед шүүгч 9 минут нэмсэн ч талдбай дээр 10 минут 34 секунд тоглуулжээ. Даваа гарагт болсон гурван тоглолтын шүүгчийн мэдлийн цаг гэхэд бүтэн тоглолтын нэг үе буюу 45 минутаас илүү байна.

УЧИР НЬ ЮУ ВЭ

Хөлбөмбөгийн үргэлжлэх хугацаа нь 45+45 буюу 90 минут, гэхдээ бохир цагаар явагддагийг бид мэдэж байгаа. Үүн дээр тоглолт тасалдсан тохиолдолд шүүгч үзэмжээрээ цаг сунгаж болдог. Хуучин бол гэмтэл бэртэл 1 минут, сэлгээнд 30 секундыг тооцож нэмдэг нийтлэг жишиг байсан. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-д энэ байдал мэдэгдэхүйц өөрчлөгджээ.

Тоглолтод үндсэн нэг шүүгчээс гадна туслах хоёр шүүгч гаргадаг болсон. Энэ хоёр туслахынх нь нэгний гол үүрэг нь тоглолт тасалдсан хугацааг тооцох аж. Өөрөөр хэлбэл, тоглогч гэмтэж, тоглолт тасалдмагц цагаа тоолж, үргэжилсэн тохиолдолд зогсоож, нарийн мэдээлэл гаргаж ирдэг байна. Улмаар ерөнхий шүүгчид мэдэгдсэнээр нэмэлт цагийг тооцож байгаа ажээ. Энэ журам нь тоглолтын үргэлжлэх хугацааг нэмж байгаа ч үгндсэн зорилго нь тоглолтын цэвэр цаг болох 45 минутыг хангах учир буруутгах боломжгүй юм.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button