НИЙГЭМНийгэм мэдээУЛС ТӨРУлс төрийн мэдээ

В.Баярмаа: Сэтгэцийн зарим эмүүд шүлс гоожуулж, гар чичрүүлж, батга гаргадаг байсан

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан хуралдлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Сэтгэц нөлөөт, эм бодисын шалтгаант сэтгэцийн ба зан үйлийн эмгэгүүд сүүлийн 10 жилийн хугацаанд 2.3 дахин өссөн гэж ярьж байна. Энэ чинь эмээсээ шалтгаалсан байна. Гаж нөлөө багатай эм орж ирж байгаа гэнэ. Эмийг гаж нөлөө багатай байна уу, үгүй юу гэдгийг химийн болон биологийн найрлагаар шалгах боломжгүй байгаа. Эмийн хяналтын лабораторид очиход "Аппарат эвдэрчихсэн. Бид яамнаас сүүлийн 3-4 жил 5-6 тэрбум төгрөг нэхсэн. Энэ ажиллахгүй байгаа" гээд л сууж байсан. Эмийг гаж нөлөө багатай гэдгийг яаж тогтоосон юм. Ямар эмийг, ямар компани оруулж ирж байгаа вэ?

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал В.Баярмаа:

Бид зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад гаж үйлчилгээ багатай, сүүлийн үеийн 41 эмийг оруулж ирж чадсан. Одоо үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа. Бид гаж нөлөөг нь клиникээр ярьж байна. Өмнөх эмүүдийг хэрэглэж байхад шүлс гоождог, гар чичирдэг, нүүрэн дээр нь батга гардаг байсан. Одоо бол ийм үйлчилгээ байхгүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Эмийн хяналт шалгалтын лабораторийн үйл ажиллагааг жигдрүүлэх тал дээр төсөвт хэр хэмжээний мөнгө тусгасан бэ. Та шийдэх бололцоо байна уу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Энэ эм хянах лабораторийг 2022 оны нэг сараас эхлэн Эрүүл мэндийн яаманд шилжүүлж ирсэн. 5.3 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг яам өөрөө судалгаа хийж гаргасан. Энэ дагуу улсын төсөвт оруулсан. Гэсэн ч шинэ тоног төхөөрөмж худалдан авах боломжгүй гэсэн учир 2023 оны төсвөөс хасагдсан. Гэхдээ бид зүгээр байгаагүй. Монгол Улсын донор байгууллага болон хамтран ажилладаг байгууллагуудтай ярилцаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-01 14:40

Баярмааг �######�уулаач ээ. Наад сэтгэцийн өвчтэй авгай чинь юм мэдэхгүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button