НИЙГЭМ
79 настай эрэгтэй моринд чирэгдэн нас баржээ
Нийслэлийн Налайх дүүргийн Өвөлжөө өртөөнд нутаглаж байсан 79 настай Н мориор малдаа яваад сураггүй болсон дуудлагыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс өчигдөр /2019.10.09/ өдрийн 18:42 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн зургаан алба хаагч, хоёр автомашинтайгаар эрлийг эхлүүлжээ.
Өчигдөр 20:35 цагт Н-ийг гэрээсээ баруун хойд зүгт долоон км орчим зайтай уулын энгэрт мориндоо чирэгдэж нас барсан байсныг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.
Ш.ГАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Achat De Cytotec http://buycialisuss.com - Buy Cialis Isotretinoin usa price quick shipping Cialis Zithromax Age Limit