Гадаад мэдээДЭЛХИЙ

Алжирын шүүх Линчийн шүүх хийсэн 49 хүнд цаазын ял оноолоо

Алжирийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр “Линчийн шүүх зохион байгуулсан” үндэслэлээр 49 хүнд цаазын ял оноожээ. Өөр 22 хүнд янз бүрийн хугацаагаар хорих ял оноосон байна.

2021 оны наймдугаар сард Алжирт өргөн хүрээтэй ойн түймэр дэгдэж, гал тавьсан хэрэгт 60 хүнийг сэжиглэн баривчилсан юм байна. Алжирын Аюулгүй байдлын дээд зөвлөл энэ хүү хэрэгт Израиль, Мороккогоос дэмжлэг авдаг “Тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн” гэх байгууллагыг сэрдсэн бөгөөд гишүүдийг нь баривчилж, байцаахад нэг бус гишүүн хэргээ хүлээсэн байдаг аж.

Гэтэл энэ хэрэгтэй зэрэгцээд 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Ларбаа Нат Иратен хотод нутгийн хэсэг иргэд гурван эрэгтэйг ойд гал тавьсан хэмээн барьж авч, зодож нүдэж байсныг цагдаа нар очииж болиулжээ. Гэсэн ч улангассан иргэд дээрх гурвын нэгийг буюу хохирогч Жамель Бенсмайлыг хүчээр булаан авч, улмаар хотын төв талбайд дахиж зодож, сүүлдээ шатаан амь насыг нь хөнөөжээ. Энэ үйлдлээ хийхдээ цагдаа нарын биед халдаж, үүргээ биелүүлэх боломжгүй болгож байсан аж.

Энэ хэрэгт 71 хүнийг баривчилсан бөгөөд шүүх үйл явц жил гаруй үргэлжилж ийнхүү шийдвэрээ гаргажээ.

Линчин шүүх бол хүн төрөлхтний түүхэнд үлдсэн нэгэн хар толбо бөгөөд Африкийн зарим улс, Энэтхэг, Пакистанд одоо ч мэр сэр гардаг. Харамсалтай нь, ийм шүүхийн үед гэмгүй нэгэн буруутах магадлал өндөр байдаг тул орчин үед хатуу хориглож, хүнд ял шийтгэл ногдуулдаг юм. “Морь унасан толгойгүй хүн” романд Линчийн шүүхийн явагдах зарчмын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 09:13

Хүн зүрхтэн гэж хэлэрэд хэцүү

Зочин
Зочин
2022-11-25 09:26

Uuuuuuuuu

Холбоотой мэдээ

Back to top button