Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украины эрчим хүчний байгууламжууд руу дайрч байгаа нь геноцидын шинжтэй гэв

ОХУ Украины эрчим хүчний байгууламжуудад пуужингаар цохилт өгч байгаа билээ. Тэдний энэ үйлдлийг Украины өндөр тушаалын эх сурвалж геноцид буюу үндэстнээр нь аймаглан устгах гэмт хэргийн шинжтэй гэж тодорхойлжээ.

Өвлийн цагаар эрчим хүч, цэвэр ус, дулаан хангамжийн эх үүсвэр, түгээлтийн бүтцийг сүйрүүлэх нь үндэстнээр нь хөлдөөж үхүүлэх зорилготой бөгөөд ер нь ч энэ янзаараа ийм зүйл болох нь зайлшгүй гэж уг эх сурвалж ярьсан аж.

Украинд одоогийн байдлаар олон сая хүн эрчим хүч, дулаан, цэвэр усны хангамжгүй орчинд аж төрж байгаа бөгөөд нөхцөл нь өдөр ирэх бүр муудаж байгаа юм. Засгийн газрын зүгээс эрчим хүчнээс таслагдсан айл эрхүүдийг эргүүлж холбох ажлыг тасралтгүй хийж байгаа. Тухайлбал, оросуудын орхиж гарсан Херсон хотыг бүхэлд нь эрчим хүчинд холбосон. Гэсэн ч ОХУ агаарын довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа нь хүндрэл учруулж буй аж.

НҮБ геноцидыг “Үндэсний, угсаатны, арьс өнгө, шашны бүлгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн устгах” гэж тодорхойлсон байдаг юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эмээ
Эмээ

Укрианчуудын зэвсэглээд энхийн гэрээ хийлгэхгүй байгаа орнууд укрианы ард түмнийг хайрлахгүй байна ,орос биш,

Өвгөн
Өвгөн

Ухрайнчуудаа Оросын болзолыг хүлээж авахгүй гд гэдиигээд а.луулаад бждээ..тэнэгүүд. Бүгд устаад дууссан хойно амаа барив. Наад иванууд чинь та нартаа таарсан бүр аймшигиин тэнэгүүд гдэгииг яс махандаа тулгаж бж ойлгох юмуу хаашаа юм..

Зочин
Зочин
Reply to  Өвгөн

УКРАЙНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ УКРАЙН ХҮН БИШ.ТОГЛООМЫН УЛС БОЛГОЧИХЛОО. УКРАЙН ГЭДЭГ ҮГИЙГ ОРЧУУЛБАЛ ЗАХ ХЯЗГААР ГЭСЭН ҮГ ЮМ 890 ОНД КИЕВД ОРОСУУД ТӨРТ УЛСАА БАЙГУУЛЖ СҮҮЛД МОСКВАД ТӨВЛӨРЧ КИЕВ НЬ ОРХИГДСОН ОРОСЫН НУТАГ БАЙЖЭЭ.КАЗОК,/ КАЗАК/ ГЭХ МЭТЭЭР НЭРЛЭГДСЭН ХҮМҮҮС ЗАХ ХЯЗГААРААР АМЬДАРЧ БАЙГАА БҮР ХОЖИМ СҮҮЛД УКРАЙН УЛС БАЙГУУЛАГДАЖЭЭ.

Зочин
Зочин
Reply to  Өвгөн

путлёрын болзолоо бөгсөндөө чих

Уншигч
Уншигч

Ирэх жилээс оросууд бүүр ч их зовно, путдёр бол шууд доошоо унана.

Холбоотой мэдээ

Back to top button