НИЙГЭМ
Угаарын хийд хордсон байж болзошгүй зургаан дуудлага иржээ

Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн хэмжэээнд угаарын хийд хордсон байж болзошгүй дуудлага ихэсч, хүний амь нас эрсэдсэнээс үүдэн, холбогдох арга хэмжээнүүдийг шуурхай аван ажиллаж буй. Энэ хүрээнд угаарын хийнд хордсон байж болзошгүй иргэдийн дуудлагын мэдээллийг өдөр бүр холбогдох байгууллагуудаас өгч байгаа юм.
Өнгөрсөн шөнийн байдлаар буюу 2019.10.10-11-ний шилжих шөнийн 06:00 цагийн үед авсан мэдээллээр зургаан өрхийн 15 иргэн угаарын хийн асуудлаар эмнэлэгт хандсан байна. Үүнээс 13 хүнд гэрийн нөхцөлд зөвлөгөө өгөн үлдээж, хоёр хүүхдийг ЭХЭМХҮТ-д эмчилгээ хийн, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзэн буцаажээ.
Г.ИТГЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.