ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Монгол улс ОХУ-ын дөрөв дэх том шар айраг импортлогч болжээ

2021 онд Монгол Улс ОХУ-аас 4.5 сая ам.долларын шар айраг импортолжээ. Тус улсын шар айраг импортлогчдын холбооны тэргүүн Вячеслав Мамонтов энэ талаар мэдээлсэн байна. ОХУ-аас импортолсон шар айрагны хэмжээгээр Беларусь, Казахстан, БНХАУ тэргүүлж, манай улс дөрөвдүгээрт оржээ.
“Сүүлийн жилүүдэд БНХАУ, Монгол улсууд импортын хэмжээгээ тогтмол өндөр түвшинд барьж байна. “Агроэкспорт”-ын мэдээлснээр, өнгөрсөн жил БНХАУ 20 сая ам.долларын импорт хийсэн нь Беларусь, Казахстаны дараа л орж байгаа. Хятадад манай шар айргийн амт, чанарыг их үнэлдэг. Харин Монголын тухайд, дотоодын үйлдвэрлэл нь хэрэглээгээ хангаж хүчрэхгүй байгаа юм” гэж тэрбээр онцолсон байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
пиво архиа болиочээ, залуучууд архи, пивонд живлээ
Монголчууд угаасаа согтож л байвал ууж л байдаг ард түмэн шоронд архичидаа хатаах хэрэгтэй