Улс төрийн мэдээ

Ж.Мөнхбат: Ерөнхий прокурорын зэрэг дэвийг ТӨ-III болгосноор цалин, эрх үүрэг нь өөрчлөгдөхгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр "Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс 2022.11.28-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын зэрэг зиндаа, зэрэглэлийг ТӨ-III болгох талаар тусгасан тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

Асуудлыг хэлэлцэж эхлэхийн эхэнд УИХ-ын гишүүн, ТББХ-ы дарга Ж.Мөнхбат "Тогтоолын төслийг баталснаар Ерөнхий прокурорын цалин, эрх үүрэгт ямар ч өөрчлөлт орохгүй. Харин эрэмбэ, зэрэг дэв л өөрчлөгдөнө" гэлээ.

УИХ-ын гишүүдийн олонх тус тогтоолын төслийг дэмжлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button