Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маскийн компани хүнийг киборг болгох төслөө хагас жилийн дараа эхлүүлнэ

Илон Маскийн тэргүүлдэг “Neuralink” компани хүнд зарим зүйлсийг оюун санаагаараа удирдах боломжтой чип суулгах төслийг хагас жилийн дараа хэрэгжүүлж эхлэхээр болсоноо зарлалаа. Компьютер дээр гар оролцуулахгүй ажиллах зэрэг боломжийг олгох энэ ажлыг эхлүүлэхэд төрийн олон байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагтай болдог. Тэгвэл зөвшөөрөл авах ажил үндсэндээ дууссан гэж Илон Маск мэдэгджээ. Тэрбээр танилцуулгаа өөрөө хийсэн байна.

Хүнд чип суулгана, оюун ухаанаар удирдах боломж бүрдүүлнэ гэдэг мэдээж амаргүй ажил. Ёс зүйн асуудал ч хөндөгдөнө. Илон Маск үүнийг ойлгож байгаа бөгөөд маш болгоомжтой хандана, сармагчин дээр туршиж, аюулгүй байдлыг дээд зэргээр хангана гэж амалжээ.  

Илон Маск албан ёсны танилцуулга хийхээсээ өмнө нэгэн мэдэгдэлдээ чип нь хүнийг киборг болгож хувиргах бөгөөд чипний тусламжтайгаар хиймэл оюун ухаантай ч шууд өрсөлдөх боломжтой, мөн компьютер зэрэг дижитал төхөөрөмжүүдийг оюун санаагаараа удирдах боломжтой гэж мэдэгдэж байсан юм.

“Neuralink” өмнө нь макака сармагчинд чим суулгаж гар утасны тоглоом тоглож сургаснаа олон нийтэд харуулж байсан юм. Тухайн үед тус компанийн эрдэмтэд “Сармагчны биед нейроны идэвхжлийг мэдрэх 2000 электрод суулгаснаар энэ боломжийг бүрдүүлсэн, хүн дээр энэ  туршилтыг амжилттай болговол тахир татуу хүмүүс компвютер, дижитал хэрэгслийг оюун ухаанаараа удирдах боломж бүрдэнэ” хэмээн ярьж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-12-02 11:45

Тэнэг хүн гэж байхаа болих юм байна, харин эрүүл бөгөөд төгс үзэмжтэй хүнийг Элон хэзээ бүтээх юм бол доо

Холбоотой мэдээ

Back to top button