Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-тай хийж буй дайнд Украины 13 000 цэрэг амиа алдсан гэв

Украины Ерөнхийлөгчийн туслах Михайл Подоляк өчигдөр “ОХУ-тай хийж буй дайнд Украины зэвсэгт хүчний 13 000 цэрэг амиа алдсан” гэж мэдэгджээ.

Тус улс дайны хохирлын талаар, тэр тусмаа цэрэг, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний амссан хохирлын талаар мэдээлэл хийх нь ховор. Энэ удаа ч гэсэн Михайл Подолякийн мэдэгдлийг хэн нэгэн батлаагүй байна. Михайл Подоляк өнгөрсөн долоодугаар сард “Өдөрт 100-200 украин цэрэг амиа алдсан” гэж мэдэгдэж байв.

Михайл Подоляк

Түүний хийсэн хоёр мэдэгдлийн аль, аль нь Европын холбооны мэдэгдлээс хол зөрж байгааг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен өнгөрсөн лхагва гарагт Украин улсыг дайнд 100 мянга гаруй цэргээ алдсан гэсэн юм.

ВВС агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн зургаадугаар сарын дундуур 3600 энгийн номхон иргэн амиа алдсан гэсэн тоо гарсан байсан. Одоо энэ тоо эрс нэмэгдсэн байх магадлалтай аж. М.Подоляк Украины 13000 цэрэг амиа алдсан гэж мэдэгдсэн ярилцлагынхаа үеэр ОХУ-ыг “100 000 цэргээ алдсан, мөн 100.000-150.000 цэрэг шархдаж, дахин тулалдах боломжгүй болсон” гэж ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
2022-12-02 12:34

нэг тэгийн �##�даж тооцоо хийсэн байна америKийн цэргийн шинжээч 150000 цэрэг �##�агдсан 220000 цэрэг шархадсан гэсэн шүү дээ

Lol
Lol
2022-12-02 12:56

Новшийн бандёруудыг бүгдийг устгах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-02 14:11

Хүн юу гэж өөрийн цэргээ олон үхсэн гэж хэлэх вэ дээ. 9-р сард Шойгу украины 60 мянган цэрэг �##�агдаж 41 мянган цэрэг шархадсан гэсэн. Зеленский зун барууныхнаас тусламж гуйхдаа манайх өдөрт 200 цэргээ �##�даж байна гэсэн. Сард 6000 хүн, дайн эхэлсэн 9 сард 54000 хүн гэсэн үг

Зочин
Зочин
2022-12-02 15:53

АНУ -гийн цэргийн шинжээчийн дүгнэлтээр дайн эхэлснээс хойш украйны нийт 387000 цэрэг үхсэн гэж Пентагоны нууц мэдээлэлд дурдагдсан бсн гэсэн мэдээлэл сарын өмнөхөн явж бсн шүү

Зочин
Зочин
2022-12-02 16:00

300000 цэрэг татсан ш дээ, Энэ тооноос харв�##� төдий тооны хүн үхсэн гэсэн үг

Зочин
Зочин
2022-12-02 23:22

Гайны ногоон зеленский нато амеоик е/х оросын эсрэг өш хонзон санагч бүлэглэлээр дэмжүүлж их оодорч байгаа ш дээ.
Орос тэдний эсрэг.дэлхий дахины ирээдүйн энх тайван аюулгүйн байдөлын төлөө украины неонацистуудын эсрэг ганцаар тэмцэж байна.
Украины жирийн ард иргэд олон түмэн өдий болтол хөгжсөн хөгжил дэвшил үзэл баримтл�##� зеленский гэгчээс болж сүйрч байна.
Туслаж байгаа дүрээр цэрэг зэвсэг техник эд матери�##� хоол хүнсний гээд асар их өрөнд америк.нато.е/х украиныг дарамтад оруулж дөнгөлөө.

Холбоотой мэдээ

Back to top button