СПОРТ

Шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг буцаажээ

Энэ жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор зарласан билээ. Гэвч Э.Оюунболд үүнийг эрс няцаан, шээс нь солигдсон гэж мэдэгдэн, Баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн.

 Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх түүний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т заасны дагуу есдүгээр сарын 6-нд  тодорхой болох учиртай байв.

Тухайн үед Э.Оюунболдын нэхэмжлэлийг шүүхээс нэмж тодруулах шаардлагатай гэж буцаасан юм. Тодруулбал Захиргааны хэргийн шүүхээс түүний нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамж гаргасан. Тэгвэл шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг буцаажээ.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button