Гадаад мэдээДЭЛХИЙ

А.Лукашенко: ОХУ, Беларусийн арми нэг баг болж, хамт тулалдах болно

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Минскт ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай албан ёсны уулзалт хэлэлцээр хийжээ. Уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ А.Лукашенко “Айсуй аюул заналын өөдөөс ОХУ, Беларусийн арми нэг баг, нэг арми болж тулалдах болно” гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Өөрөөр хэлбэл, Украины дайн одоо байгаагаасаа өргөжвөл Беларусь улс татагдах орох нь тодорхой болж байна.

“Барууныхан Украины дайныг зогсоохын тулд хүчин чармайлт гарагхгүй, үргэлжлүүлэн дэмжиж, улмаар өргөжүүлсээр байх ахул Беларусь улс ОХУ-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх болно” гэж тэрбээр онцолжээ. Сергей Шойгу түүний мэдэгдэлд талархал илэрхийлээд, ОХУ-ын цэргүүдийг хамтарсан сургуулилт хийлгэж байгаад хариу талархсан байна. “Манай цэргүүд Беларусьт яг гэртээ байгаа юм шиг байна гэсэн” гэж С.Шойгу онцлон тэмдэглэжээ.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-04 10:58

Улаан коммунистууд хүчин хавсрах нь ээ. Беларусийн ард түмэн эсэргүүцэх байлгүй дээ !

Болд
Болд
2022-12-04 11:14

Неонацистуудыг даруйхан сөнөөхийн тулд бүх улс нэгдэх ёстой

Зочин
Зочин
2022-12-04 12:11

Неонацист гэсэн нэр томъёо өгөөд энэ 2 хамтрах юм байна л даа. Эсрэг т�##�д нь дэлхийн бүх улсууд зогсох байлгүй. Лукашенко удахгүй путигэйгээ хамт мулт үсрэх юм байна даа.

Batbayar
Batbayar
2022-12-04 12:28

Энэ дарангуйлагчийг Беларусийн ард түмэн түлхэн унагаж шударга сонгууль яар�##�тай явуулах хэрэгтэй.путин,Лукашенко 2 луйварын аргаар засгийн эрхийг авч олон жил энэ улс орныг дарангуйлж буй билээ.Шударга шүүхийн өмнө зогсох нь гарцаагүй.

Зочин
Зочин
2022-12-04 14:40
Reply to  Batbayar

АНУ унагах гээд нэг хүүхнийг бэлтгэж санхүүжүүлж тавиад чадаагүй шүү. Энэ бол бодит түүх.

Зочин
Зочин
2022-12-04 14:39

Баруун л эхэлж өдөөн хатгаж , баруун л эхэлж Украйныг Оросын эсрэг турхирч, баруун л эхэлж ЭЗ хориг тавьж баруун муу бүхнийг эхэлсэн. Одоо хүссэн хүсээгүй дэлхийн дайн дэгдэж тун магадгүй болоод явчихлаа. Европийг эхэлж сулруулж байж Америк нөлөөгөө дэлхийд �##�даж дарангуйл�##�д цэг тавина. Тийм учраас тактикийн цөм Европт унах магадл�##� маш өндөр .

Зочин
Зочин
2022-12-04 17:35
Reply to  Зочин

Чиний толгойг хэн буруу харуулаад уг�##�чихсан юм бол?!

Уншигч
Уншигч
2022-12-04 14:39

Эсгий хийх газарт лука нохой юугаа хийхнэв дээ, чөлөөт ун�##�таар доошлох цагаа л хурдасгана биз. Сарьсан багваахайн үлгэр биз ээ, би жигүүртэн биш шүдтэй гээд л эсхүл би д�##�авчтай учир газрын амьтан биш гэдэг шиг л эхийг нь эцээж туг�##�ыг нь тураахгүйн тулд �##�цаганаж өгөх юм.

Холбоотой мэдээ

Back to top button