ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Н.Алтанхуягийн үед тавьсан өрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төлж байна

Монгол Улсын Засгийн газар “Чингис бонд”-ын энэ оны хуваарьт төлбөрийн үлдэгдэл болох 137.8 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдад өнөөдөр ТӨЛНӨ. Төлнө хэмээн том үсгээр онцлохын учир нь энэхүү 137.8 сая ам.доллар нь нэмэлт өр үүсгэхгүй, жинхэнээсээ төлж байгаад юм. Бүр тодруулбал, өнөөдөр шилжүүлэх 137.8 сая ам.доллар Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээнээс шууд хасагдана.

БОНД ГАРГАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ Ч ЗАРЦУУЛАЛТ МУУ БОЛ ХОЙЧ ҮЕДЭЭ БАЛАГ ТАРЬДАГ

Монгол Улс 2012 онд түүхэндээ анх бонд босгож, хөрөнгө оруулагчдаас нийт 1.5 тэрбум ам.доллар татан дэд бүтэц сайжруулах болон бусад чиглэлээр зарцуулсан байдаг. Гаднын хөнгөлөлттэй зээл тусламжууд нь цаанаа “Зөвхөн тухайн улсын компаниар ажил гүйцэтгүүлэх”, “Зөвхөн тухайн улсын бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах” гэх мэт хатуу чанд шаардлагуудтай байдаг учир ажил хийх боломж төдийлөн гардаггүй.

Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээл тусламж бол хөгжингүй, мөнгөтэй баян улс орнуудын өөрсдийнхөө компанид ажил олж өгч буй нэг хэлбэр байдаг. Тиймээс “Чингис бонд” босгож, өөрсдийн тулгамдсан асуудлуудаа шийдсэн нь түүхэн үйл явдал байсан. Монгол Улс анх удаа зээлсэн мөнгөө өөрийн дураар зарцуулж үзсэн.

Түүнээс хойш манай улс дахин 3.66 тэрбум ам.долларын дүн бүхий зургаан бонд гаргасан ч харамсалтай нь бүгд төсвийн алдагдлыг нөхөх, өөрийг өрөөр дарах /2.4 тэрбум ам.доллар нь өмнөх бондын өрийг дарахад зарцуулагдсан/ ажилд зориулагдсан байна. Анх бонд гаргаснаас хойш 10 жилд өнгөрөхөд эхний бондын өрөөсөө салж чадаагүй байна гэдэг нь санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүд тооцоолсон өгөөжөө өгөөгүй гэдгийг харуулж байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГАРГАСАН БОНДУУД  

  • Чингис бонд.  Энэхүү бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэх мэдээлэл бий.

Зарцуулалт: Төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн.

  • Димсам бонд. Нэг тэрбум юань буюу 160 сая ам.долларын бондыг 2015 онд олон улсын зах зээлд арилжаалсан ба 3 жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэйгээр гаргасан. Бондыг арилжаалсан зорилго нь 2015 онд хугацаа нь дууссан Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх явдал байв.

Зарцуулалт: Төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан.

  • Мазаалай бонд. 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондыг 2016 онд гаргаж байв. Энэ нь Засгийн газрын 2012 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогддог.

Зарцуулалт: Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргаж байв.

  • Хуралдай бонд. 2017 онд босгосон 10 жилийн хугацаатай 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийн бичиг юм. Мөн 2024 онд хугацаа нь дуусна.

Зарцуулалт: Одоогоор Хуралдай бондын арилжаа хамгийн их идэвхитэй байгаа бөгөөд ханш нь 101.2 орчим ам.долларт хэлбэлзэж байна.

  • Гэрэгэ бонд. Засгийн газар 2017 оны 10 дугаар сард 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая ам.долларын Гэрэгэ бондыг арилжаалжээ.

Зарцуулалт: Чингис болон Дим Сам бондын өрийг төлөх.

  • Номад бонд.  Олон улсын санхүүгийн зах зээлд жилийн 5.125%-ийн  купонтой 5.5 жилийн хугацаатай 600.0 сая ам.долларын Номад бондыг 2020 оны 9 дүгээр сард гаргаж байв.

Зарцуулалт: 2025 онд төлнө.

  • Century бонд. 2021 онд гадаад зах зээлд 6 жилийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай, 4.4 хувийн хүүтэй мөн 500 сая ам.долларын буюу нийт 1 тэрбум ам.долларын бонд гаргаж байв.

Зарцуулалт: “Чингис” болон”Гэрэгэ” бондын гадаад өр төлбөрийг төлөх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 08:36

Сүртэй юм. Угаасаа өмнөх ЗГ-ийн тавьсан өрийг энэ засгийн газар л төлнө ш дээ. Энэ ЗГ-ийн өрийг дараагийн ЗГ л төлнө ш дээ.

Батсайханд
Батсайханд
2022-12-05 09:38
Reply to  Зочин

Бүх өр бондыг АН гаргаагүй юм.АНын үед авсан зээлээр 21 аймгийг асф�##�ьтан замаар холбож үлдсэнийгХөгжлийн банкинд хийснийг МАН идчихэв. Харин түүнээс хойшхи зээл естой яасныг бүү мэд.Дарханы 204 КМ замын т�##�ыг нь4 жил тавьсаныг мэдэх юм. Төмөр замаа нүүрснээс ирсэн мөнгө мөн нүүрсээ барьца�##�сан мөнгөөр барьсан.Цаана нь олигтой хийсэн юм �##�га.Хэнтийд хэдэн хөшөө шавар овоолсон байх юм.Ихэнх зээл ийг МАН босгосон ч хийсэн ажил харагдахгүй л байна даа

Зочин
Зочин
2022-12-05 09:27

Батсайхан б�##�айрав.Монголоо хөгжүүлэх гээд банкинд хййсэн мөнгийг МАН 2016 ОНД гарч ирээд иргэдээсээ ч банкнаас ч хулгайлав.Иргэдээсээ хулгайлах гэдэг нь 2016 онд $=1850 төгрөг байв.2016 онд МАН засагт гарч ирээд жил хүрэхгүй хугацаанд 2850 болгов.В�##�ютын өсөлт, үндсэн хүү нийлээд ард иргэд 50% хүүнд нь төлөв .Хөгжлийн банкинд гар дүрсэн 20 улс төрчийг нэрлэхэд 17 нь МАНын гишүүд байв.Энд яг ЖДҮХСг УИХ дахь МАНын 49 гишүүн хувааж авсантай адил дүр зураг гарч байна .Нийт 2012 оноос хойш 11 бонд гаргаснаас АН 2 бонд , МАН 7 бонд , хамтарсан засгийн газар 2 бонд гаргажээ .Хэн их зээл авсныг БАТСАЙХАН чи тооцоод үзээрэй.Хүрэлбаатар сангийн сайд байхад АНаас 3 ДАХИН их зээл авч өрийг өрөөр дарсан байх юм.Занданшатар УИХын чуулган дээр Хүрэлбаатарын үед их өр авчээ.Өрөндөө газар нутгаа чөлөөлж өгөх хэмжээнд хүрчээ гэснийг телевиз үздэг,юм уншдаг хүн бүхэн мэдэж байгаа.

Зочин
Зочин
2022-12-05 09:53

Юмыг битгий буруугаар гуйвуулж бай...Алтанхуягын үед авч чадсан байна. Энэ сайн ш дээ. Харин эргэн төлөлтийг Оюунэрдэнэний үед хийж байна. Хэн ч байсан төлөгдөх ёстой мөнгө..... Харин зарцуул�##�т дээр нь л асууд�##� гарсан шүүдээ...!!!

Зочин
Зочин
2022-12-05 09:53

Төлөх ёстой юм ёсоороо, жамаараа явж бна.
Уха�##�аг бна шү, Eguur.mn!

Зочин
Зочин
2022-12-05 09:53

угааса төлнө шийднэ гэж төрийн эрхэнд гөрсын байгаа биздээ засгын эрхэнд гарсан хэнч л төлөх үүрэгтэй гавьяа биш

Зочин
Зочин
2022-12-05 09:54

Оюунэрдэнийн засгийн газрын тавьсан өөр өөр нэг ЕС төлнө ш тээ. Гарчигийг хүртэл ингэж сөргөлдүүлж тавих хэрэг бна уу. Эе эвээ эрхэмлэхгүй бол нэг нэгнийхээ өөдөөс араатан шиг архирсаар өвөр хоорондор тэмцэлдсээр бусдын идэш болж дуусах нь бид

Зочин
Зочин
2022-12-05 09:54

man nam mongolchuudig bvgdin teneg gj baga anduuraad bai muu muuhaigaa eswel battulga eswel altanhuyg eswel an gj helj baihin man namin buzar luiwar hulgaig yahaaraa ene hoer hvn an nam vvreh estoi gj horchinguud hor nairuulaad ch ta narin vgend itgeh hvmvvs howor shv hort mogoinuudaa

Зочин
Зочин
2022-12-05 10:08

За больж үз өр гэдэггүй юм зээл гэдэг юм Алтан хуягийн гэх Чингэс бондын зээл нь монголд хамгийн их бүтээн байгуул�##�т хийсэн зээл үр өгөөжөө ч өгсөн зээл увсаас улаан баатар дор хаяж 72 цаг явдаг байлаа одоо 20цаг л явж байна 3дахин цаг зард�##� хэмнэж байна захын жишээ энэ өр гэж тархи угаахаа боль хийхийг нь хийсэн төлөх нь та бидэний үүрэг

Зочин
Зочин
2022-12-05 11:18

наад асууд�##� нь ард түмний өр биш шүү та нарын асууд�##� яагаад гэвэл та нар чадваргүй мэдлэггүй болохоороо улс аа өрөнд оруулж байгаа юм та нар өөрсдийгөө улстөрчид гэдэг биздээ хуц�##�гүй өөрсдөө ажлаа хий өрөө төл улсаас луйвардсан хөрөгтөн гарууд байгаа биздээ ихэнх нь Батболд,Баяр гээд байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button