Гадаад мэдээДЭЛХИЙ
Сүүлчийн “Тасманийн бар”-ын арьсыг музейн шүүгээнээс олжээ

85 жилийн өмнө үхсэн сүүлчийн “Тасманийн бар”ын арьс алдагдсанд тооцогдож байгаад саяхан музейн шүүгээнээс гарч иржээ. “Тасманийн бар”-ын сүүлчийн бодгаль 1936 онд Хобартын амьтны хүрээлэнд үхсэн гэдгийг хүмүүс бараг мэдэх биз.
Тэгвэл бодгалийг үхсэний дараа амьтны хүрээлэнгийн удирдлага цогцсыг нь орон нутгийн музейд өгсөн юм. Гэвч цогцос хаагаа ч юм бэ алга болж, өнөөдрийг хүртэл 85 жил алдагдсанд тооцогдож байсан аж.
Үзлэгээс харахад уг арьс сүүлчийн 85 жил нэг л газраа хадгалагдаж байсныг тогтоожээ. Эрдэмтэн судлаачид музейн 1936 оноос хойших баримтыг хичнээн судалсан ч баримт гарч ирээгүй тул орхиод байсан гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сүүлчийн Тасман гэж юу байдаг юм бэ?. Тасманын сүүлчийн барын арьс гэж ярь л даа. Боловсролтой сэтгүүлч минь