Гадаад мэдээДЭЛХИЙ
Ираны эрх баригчид хижаб алчуурын хуулийг хүчингүй болгох асуудлыг ярьж байна

Иран улс олон сар үргэлжилж буй ард иргэдийн эсэргүүцэлтэй холбоотойгоор Ёс журмын цагдаагийн албаа татан буулгажээ. Энэ алба нь бүсгүйчззптйн хижаб алчуур гэх мэт асуудлыг хянадаг байсан юм.
Ираны Ерөнхий прокурор Мохаммад Жаффар Монтазери бямба гарагт энэ талаар мэдэгдсэн байна.
Тэрбээр уг мэдэгдэлдээ хэдий Ёс журмын цагдааг татан буулгаж, гудамжаар эргүүл явахыг болиулах ч гэсэн Шүүхээс энэ хэргийг мөрдөн шалгадаг хэвээр байх болно гэж онцолж байсан. Тэгвэл өнөөдрөөс эрх баригчид бүсгүйчүүд гудамжинд заавал хижаб зүүж явах хуулийг ч хүчингүй болгохоор ярьж эхэлжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.