Нийгмийн
Караокед гал гарсны улмаас нэг хүн нас барж, 20 гаруй иргэн түлэгджээ

Өчигдөр буюу 2019 оны 10 сарын 11-ний шөнө 23:00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэ Шарга" караокед гал гарсны улмаас нэг хүн нас барж, 20 гаруй хүн их, бага хэмжээгээр түлэгдсэн болон угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ.
Тэдний долоогийнх нь биеийн байдал хүнд байгаа учир нисдэг тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэхээр бэлтгэж байгаа аж. Одоогоор галын нөхцөл шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Н.ГАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.