Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ “0 ковид” бодлогоо зөөлрүүллээ

БНХАУ цар тахлын талаар баримталж буй “0 ковид” бодлогоосоо татгалзахаар болжээ. Хэвлэлүүд өнөөдрөөс энэ талаар мэдээлж байна.

Тэдгээр хэвлэлүүд “Олон жилээр гэртээ хоригдсон ард иргэдийн эсэргүүцэл нэмэгдэж, тэсэрч магадгүй болсон учир хатуу бодлогоо зөөллөх гэж байна” гэсэн зүүлтийг оруулсан байгаа юм.

Хүмүүс одоо шинж тэмдэг үгүй бол эмнэлэгт биш, гэртээ тусгаарлагдаж болох юм байна. Мөн сургууль, эмнэлгээс бусад газарт нэвтрэхийн тулд заавал ПСР шинжилгээ өгөх албагүй болжээ. Эрх баригчид энэ бодлогоо олон нийтэд зарласан бөгөөд иргэд бүр илүү чөлөөтэй болгох ёстой хэмээн бухимдсан бол ихэнх нь баяртай хүлээж авч байгаа юм. “0 ковид” бодлого яваандаа зөөлөрсөөр ирэх хавраас хил гаалийн нэвтрүүлэх журам мөн сулрах юм байна.

Үндэсний эрүүлийг хамгаалах комиссоос сулруулсан өөр бусад дэглэмийг дурдвал: Хязгаарлалтыг бүхэл бүтэн хороолол эсвэл хотын хэмжээнд тавихаас татгалзаж, тодорхой нэг барилга, нэгж, давхарт тавина.

  • Шинэ тохиолдол илрээгүй тохиолдолд өндөр эрсдэлтэй газруудад тав хоногийн дотор хязгаарлалтыг цуцална.
  • Өргөн хүрээний дэгдэлт гарахгүй бол сургуулиуд нээлттэй хэвээр байна
  • Хотхоны гарц, хаалга, галын гарцыг хаахыг хатуу хориглосон бөгөөд хүмүүс яаралтай эмнэлгийн тусламж авах боломжоор хангагдана

Эсэргүүцлийн жагсаалыг "Баруун Шинжаанд хөл хорио тогтоосон өндөр барилгад гал гарч, галыг гарцыг хаасан байсны улмаас олон хүн амиа алдсанаас үүдэлтэй" гэж барууны хэвлэлүүд мэдээлсэн. Гэвч Бээжин энэ мэдээллийг үгүйсгэсээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
2022-12-07 19:30

Тэгмээр дээ.

Холбоотой мэдээ

Back to top button