202 хүний аминд хүрсэн этгээд шоронгоос суллагджээ

2002 онд Индонезийн Бали аралд хоёр шөнийн клубт бөмбөг тэсэлж, 202 хүний аминд хүрсэн Умар Патек гэгч өчигдөр Индонезийн шоронгоос суллагджээ. Энэ үйл явдал Индонези төдийгүй Австрали улсад дуулиан тарьж, айдас болгоомжлол төрүүлээд байна. Учир нь, Умар Патекийн дэлбэлсэн бөмбөгөнд өртөж амиа алдсан хүмүүсийн 88 нь Австралийн иргэд байсан юм.
Бөмбөгөнд өртөж хоёр хөлөө тайруулсан австрали эр Эндрью Чаби “тэр мөчөөс хойш миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн” хэмээн ВВС агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
2002 оны аравдугаар сарын 12-нд Бали хотын хоёр цэнгээний газарт болсон дэлбэрэлтийн улмаас 21 улсын 202 иргэн амь насаа алдсан юм. Умар Патек хэргийн газраас оргон зайлж, 10 жилийн турш нуугдсан ч 2012 онд баригдаж, 20 жилийн хорих ял аван шоронд ороод байжээ.
Индонезийн шүүхээс Умар Патекийг суллах болсон үндэслэлээ “Сайн хүмүүжсэн, дахин халдлага үйлдэх магадлал байхгүй” гэх зэргээр тайлбарласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онц сайн з##уу байна. Ааруул өг.
ИНДОНЕЗЫН ЛАЛЫН АЛУУРЧИН ЮМ БИЗДЭЭ
Manaid oruulj Ireland heregtei