ОХУ-ын нэг дарга Улаанбаатарыг Улаан-Үдтэй андуурч, жагсагчдыг тараах цэрэг илгээх шахжээ

ОХУ манай улстай холбоотойгоор олон улсын чанартай дуулиан шуугианы бай болох шахсан тухай мэдээлэл Армяны panorama.am сайтад тавигджээ. Уг мэдээлэлд өгүүлснээр, ОХУ-ын нэгэн өндөр албан тушаалтан Монголд болж буй эсэргүүцлийн жагсаалыг даруулахаар баг илгээх шахсан гэнэ. Энэ явдал өчигдөр болжээ.
Мэдээлэлд “ОХУ-ын өндөр албан тушаалтан Монголын нийслэл Улаанбаатарт гарсан эмх замбараагүй байдлыг яаралтай дарах тушаал өгснөөр Орос улс олон улсын дуулианы бай болгох шахжээ. Сүүлд нь Улаан-Үдтэй андуураад мэдээгүй нь тогтоогдсон.Магадгүй, тэр мэдээ үзэж, үймээн самууныг хараад, авлига, хулгайг эсэргүүцэж байгааг сонсоод, дарахаар шийдсэн байх. Тэрбээр талбай дээр байгаа хүмүүсийг тарааж, орой болоход өдөөн хатгагчдыг Москвад хүргэх хэрэгтэй гэж хэлсэн талаар манай эх сурвалж хэллээ” гэж дурджээ.

Буриадын БНУ-ын албан тушаалтнууд түүнтэй ярилцахад хүлээж авахгүй, “Аюулгүйн албаныхан цэргээ бэлтгэж эхэлсэн. Та нар бүгд тэндээ байгаа юу. Чи наанаа асуудлаа шийдэхгүй бол холбооны төвөөс асуудлыг зохицуулна” гэж загнаад утсаа салгасан аж. Гэхдээ төд удалгүй өөрөө буцааж залгаад “Улаанбаатар чинь Улаан-Үдийн хоёр дахь нэр мөн үү” гэж лавлаж асуужээ. “Энэ бол ОХУ-тай ямар ч хамаагүй тусгаар улсын нийслэл” гэсэн хариултыг сонсоод тэрбээр М.Горбачевыг хараан, утсаа тасалсан гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм мэдээлэл panorama.am сайт дээр �##�га байна. Үнэн зөв мэдээлэл оруул.
Ха ха ивануудаа гэж
Шөнө зүүдэлсэн зүүдээ бичих юмаа, болиочээ бат-армян гуай
Ene unen shuu hervee manaid asuudal hundervel 2 horshiin tsereg irj tohinuulah magadlal under shuu ooriin ulsiin ayulgui baidal irged bolon kompanaa hamgaalah g.m shaltag toochood togloom bish shuu ah duu nar mini
За солиотой согтуу өвчтэй юм уу. Юун онигоо бичээд байгаа юм бэ? Яасан их завтай юм. Оросыг ингэж доромжилж болохгүй.
orosuud bol iimerhuu l ulsuud gedgiig oilgotol mongolchuudad heden jil heregtei yum bol.
Орос гөлөгнүүд их том юмаа.
Shan garuud shu
Хэнэ ч үнэмшихгүй шүү дээ.оросын дургүйг хүргэж байж 2 улсын хооронд жинхэнээсээ асууд�##� үүсгэв м�##�аа.
Энэ худлаа мэдээ байхаа. Ийм тохиолдолд сэтгүүлч нар харин ч овог нэр �##�бан туша�##�ыг бүр тод бичнэ. Дээрхи нийтлэлд тэндэхийн том дарга, эндэхийн өндөр �##�бан туша�##�тан гэсэн л үгүүд байна. Зүүдээ биччихсэн юмуу, мөрөөдлөө биччихсэн юмуу.
Jijig uls neg iimerhuu manaihiig orosuud hurtel barag meddeggui de ter l haragdaj bn huurhiiduu hoorondoo l huluu hiiltseh yumda