Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоонд авлигын дуулиан дэгдлээ-Өгсөн нь Катар, авсан нь томчууд

Катар улс нөлөөгөө бэхжүүлэх, лобби ажиллагаа явуулахын тулд Европын парламентын гишүүдийг авлигаддаг байсан хэрэг илэрч шуугиан тариад байна. Хэрэг ил болсны дараа Европарламентын дарга Роберт Метсол “Европын ардчилал дайралтад өртлөө” гэж мэдэгджээ.

Бельгийн цагдаа нар энэ хэрэгт буруутган дөрвөн албан тушаалтныг баривчилжсны дотор Европарламентын дэд ерөнхийлөгч асан Еву Кайли байгаа юм. Тэднийг авлига авсан, мөнгө угаасан хэрэгт буруутгаж буй. Харин Катар улс бүх буруутгалыг үгүйсгэж, хууль зөрчөөгүй хэмээн мэтгэж байгаа аж.    

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен энэ удаагийн хэргийг “Маш ноцтой” гээд цаашид ийм хэрэг гаргахгүйн тулд блок дотроо шинэ байгууллага эмхлэх шаардлагатай гэсэн байна.

-Хэн, хэчнээн хэмжээний авлига авсан бэ-

Энэ удаагийн авлигын хэрэг хамрах хүрээ, хэмжээ маш өргөн байгаа нь Роберт Метсол, Урсула фон дер Ляйен нарын мэдэгдлээс тодорхой харагдах биз ээ. Бельгийн цагдаа нар баасан гарагт 16 удаагийн нэгжих ажиллагаагаар 600 мянган еврог бэлнээр хурааж авсан аж. Баривчлагдсан дөрвөн хүнээс Эву Кайлигаас бусдынх нь нэрийг одоогоор зарлаагүй ч өндөр албан тушаалтнууд гэж байгаа юм.

Эву Кайлигийн тухайд, Европарламентын гишүүнээр найман жил суусан төдийгүй дэд ерөнхийлөгчөөр ажиллаж үзсэн 14 хүний нэг. Авлигын хэрэг нь ил болсны дараа Грекийн “Пасок” нам нь түүнийг гишүүнчлэлээсээ хассан байна.     



 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-13 09:17

МОНГОЛ ХУЛГАЙЧ НАРЫН ХАЖУУД ЦАЙНЫ МӨНГӨ Л АВЧ .

иргэн
иргэн
2022-12-13 10:08

ха ха Европын холбооныхоны Бузар булай түрүүчээсээ дэлгэгдэж байна дөө,

Зочин
Зочин
2022-12-13 14:46

Өөрсдийгөө цагаан хун гэж зарлаад бусдыг хар хэрээ болгогчидын үнэн төрхний мөсөн уулын орой

Холбоотой мэдээ

Back to top button