Турк: Түрээсийн үнэ өссөн тул гадныханд орон сууц худалдахгүй байхыг уриалав

Туркийн сөрөг хүчний “Сайн нам”-ын дарга Мерал Акшенер гаднын улсын иргэдэд газар, орон сууц худалдаалахыг хориглосон уриалга гаргажээ. Газар хөдлөлтийн дараа тус улсад орон сууцны түрээсийн үнэ огцом өссөн бөгөөд түрээслүүлэгчид ихэвчлэн гадныхан байгаа нь ийм уриалга гаргах шалтгаан болсон байна.
Гаднын улсын иргэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах явдал тус улсад сүүлийн жилүүдэд дээд хэмжээнд хүрчээ. 2022 онд тус улсад гаднын 159 улсын иргэд 75,000 объект худалдаж авсан нь 2021 онтой харьцуулахад 13 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. 75,000-ын 70.8 мянга нь барилга, орон сууц, 4.2 мянга нь усан үзэм тариалах болон бусад зориулалттай газар байсан гэнэ.
Улсын харъяаллаар авч үзвэл ОХУ-ын иргэд хамгийн олон 17,143 объект авсан бол Иран (9023), Ирак (6409), Герман (3211), Украин (2593) удаалсан байна. Ялангуяа оросууд өмнөх жилээс гурав дахин их орон сууц худалдаж авчээ.
Сөрөг хүчнээс уриалга гаргах болсон шалтгаан нь, гаднын иргэд худалдаж авсан орон сууцандаа өөрсдөө амьдардаггүй, түрээслэдэгээс болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.