Гадаад мэдээДЭЛХИЙ

Турк, Сирийн газар хөдлөлт: 36000 хохирогч хийгээд амь гарсан азтанууд

Турк, Сирийн нутагт болсон газар хөдлөлийн гамшигт өртөж амиа алдагсдын тоо 36,000-д хүрчээ. Гамшгаас хойш долоо хоног өнгөрч, НҮБ-аас "Эрэн хайх, аврах цонх үе дуусах дөхөж байна" гэж анхааруулсан тул аврагчид улам шаргуу, цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Амьд гарах боломж улам багасаж буй энэ үед уншигчдадаа нурангинаас итгэмээргүй тохиолдлоор амь гарсан азтануудын талаар мэдээлэл хүргэе.

Абдулкарим Бей болон эхнэр Шенем

67 настай Абдулкерим Бей болон түүний эхнэр Шенем нар өнгөрсөн бямба гарагт Кахраманмараш хот дахь гэрийнхээ нуранги дороос авраагджээ. Туркийн Эрэн хайх, аврах тэднийг  аврах ажиллагааны зургаа дахь өдөр олсон юм.

Хэдил хүү

Туркийн аврагчид Кахраманмараш дахь Зумрут хэмээх орон сууцнаас 16 настай Хэдил гэх хүүг эсэн мэнд аварчээ.

Сезай Карабаш, охин Сенгюлийн хамт

Газиантеп хотын нурангинаас гамшиг болсноос хойш 132 цагийн дараа 34 настай эрэгтэй Сезай Карабашийг охин Сенюлийнх нь хамт аврав.

Эргин Гюзельдоган

Истанбул хотын аврах албаныхан 34 настай Эргин Гузелдоган гэгчийг Хатай муж дахь гэрийнх нь нурангинаас гаргажээ.

Менекче Табаш, 70 настай

Кахраманмараш хот. Аврагчид газар хөдлөлт болсноос хойш 121 цагийн дараа Менекче Табаш гэх 70 настай эмэгтэйг нурангиас гаргаж аварсан байна.

Гэр бүлээрээ аврагдсан азтанууд

Аврагчид Кахраманмараш хотын нэгэн орон сууцны барилгаас нэгэн ээжийг хоёр хүүгийн хамт аварчээ. Мөн зурган настай охиныг эхийн хамт аварсан байна. Энэ мэтээр аймшигт гамшгаас гэр бүлээрээ амьд гарсан тохиолдол цөөнгүй байгаа аж.

Фатма болон Мерве Демирүүд

Эгч дүүс Фатма, Мерве Демир нарыг лхагва гарагт буюу гамшгаас хойш 62 цагийн дараа аварчээ. Сирид мөн үүнтэй төстэй явдал тохиолдсон бөгөөд эгч нь дүүгээ хамгаалан бетон хананд дарагдсан дүр зургийг дэлхий нийтээр харсан билээ.

Дөнгөж төрсөн нярай

Дөнгөж төрсөн нярай охиныг аварсан тохиолдол өнгөрсөн миягмар гарагт Сири улсад гарч дэлхий нийтийг алмайруулсан. Охиныг олох үед эх нь нас барсан байдалтай, хүйгээ ч тасалж амжаагүй, холбоотойгоо байсан гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button