Шинэ Зеланд улс онц байдал зарлалаа

Номхон далайд үүссэн "Габриэль" шуурганы улмаас Шинэ Зеланд улс онц байдал зарлалаа. Шуурганы улмаас тус улсад үер, хөрсний нуралтын гамшигт нэрвэгдэх нөхцөл үүсэж, 225,000 хүн цахилгаангүй болоод байгаа юм.
Салхины хурд 140 км/цагаас давж, давалгааны өндөр 11 метрт хүрсэн тул эрэг орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх нөхцөл үүсээд буй аж. Шуурганы улмаас тус улсад сүүлийн 24 цагт 200 мм хур тунадас оржээ.
Ерөнхий сайд Крис Хипкинс онц байдал зарласан мэдэгдэлдээ шуурганы үүсгэх эрсдлийг дутуу үнэлэхгүй байгаа гэдгээ онцолсон байна.

"Габриэль шуурга Шинэ Зеландын хувьд энэ зуунд учирсан хамгийн аюултай байгалийн үзэгдэл байж болзошгүй. Одоо бидний харж байгаа гамшгийг бүхэл бүтэн үе насандаа харж байгаагүй байх. Тиймээс улс орны түүхэнд гурав дахь удаагаа онц байдал зарлахаас аргагүйд хүрч байна"
Крис Хипкинс /Австралийн Ерөнхий сайд/
Шинэ Зеландын таван сая хүн амын дөрөвний гурав нь оршин суудаг Хойд арал дэээр даваагаас мягмар гарагт шилжих шөнө хүчтэй аадар бороо орж хоносон, гадна орчин үер усны нөхцөл байдалтай болсон тул иргэд гэрээсээ гарч чадахгүй, тусгаарлалтын байдалтай болжээ. Зарим нь гэрээсээ өөр газар руу шилжихийн тулд усанд сэлэх буюу завь ашиглахаар тийм хүнд нөхцөл байдал нам дор газруудад үүсжээ.

Шинэ Зеланд улс өмнө нь 2019 онд Крайстчөрч сүмд болсон цуст халдлага, 2020 онд цар тахлын улмаас онц байдал зарлаж байв.
Энэ удаагийн гамшгийн учруулсан хохирол эцэслэн гараагүй ч 11.5 шинэ зеланд долларыг /6.8 сая ам.доллар/ хохирол арилгахад зарцуулна гэдгээ Крис Хипкинс урьдчилан зарласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.