Гадаад мэдээДЭЛХИЙЭнтертайнмент
Жүжигчин Брюс Уиллисын сэтгэцийн өвчний онош батлагдлаа

Холливудын жүжигчин Брюс Уиллисд афазия буюу хэл ярианы бэрхшээл илэрч, жүжигчний замналаа өндөрлүүлээд байгаа билээ. Тэгвэл жүжигчийн онош эцсийн байдлаар батлагджээ. Тэрбээр Дементия өвчтөй болох нь тодорхой болсон байна.
Дементия нь оюун ухаан хомстох өвөрмөц өвчин бөгөөд зан байдал болон ярих чадварт сөргөөр нөлөөлдөг аж. 60-аас дээш насныханд илэрдэг сэтгэцийн эмгэгүүд дотор хамгийн түгээмэл нь юм байна.
Гэр бүлийнхэн нь олон нийтийн анхаарлыг энэ өвчинд хандуулахын тулд оношийг шууд олон нийтэд зарласан байна.
Брюс Уиллис ажлаа барагтайхан хийх болсон нь энэ өвчтэй нь холбоотой байсан гэж үзсэн тул “Алтан бөөрөлзгөнө” анти Оскар наадмыг зохион байн байгуулагчид түүнд өгсөн байсан шагналуудаа эргүүлж авчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.