Украины дайны нэг жил: Амь үрэгдэгсэд, сураггүй бологсод, эдийн засгийн хохирол...

ОХУ Украинд “Цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэсэн дайн эхлүүлээд нэг жил болох гэж байна. ОХУ-ын энэ үйлдлийг ихэнх улсууд буруутгаж буй боловч ЗХУ-ыг сөрөн зогсох зорилготой байгуулагдаад, ЗХУ задаарсан ч алга болоогүй Умард Атлантын цэргийн эвсэл дорно зүг тэлсний улмаас ОХУ-ын хийсэн шийдсэн алхам гэж харах нь ч байна. Нэр томъёоны хувьд ч асуудалтай. Фронт дээр өрнөж байгаа нь яалт ч үгүй дайн. Гэтэл ОХУ-ын хувьд яалт ч үгүй дайн биш байгаад байдаг.
Зөвхөн цэргийн болон стратегийн байрлалуудад цохилт өгөх бодлого баримталж буй. Мөн онц шаардлагагүй байтал ухрах, нүүлгэн шилжүүлэх гэх мэт дайны үед авч хэрэгжүүлдэг ажиллагаануудыг хийж буй нь том дайнд бэлтгэж, тусгай ажиллагаа дасгал хийж буй, Украин зөвхөн бие халаалт ч юм сэтгэгдэл төрүүлнэ.

Гэтэл энэ цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлээд, зарим нэгэнд том дайны бэлтгэл шиг сэтгэгдэл төрүүлж буй ажиллагаанд сонсоод халаглахаар хэмжээний хохирол гарсан байна.

Жилийн дараах тоо баримт
- Амиа алдсан: 42,295
- Шархтсан: 56,756
- Сураггүй алга болсон: 15,000 гаруй
- Дүрвэсэн: 14 сая гаруй
- Нурж эвдэрсэн барилга байшин: 140,000 гаруй
- Эдийн засгийн хохирол: 350 тэрбум ам.доллар
Бүхэл бүтэн улс нэгхэн жилийн дотор сүйрч баларч байгаа, цаашид ч үхэж үрэгдсээр байхыг хүн төрөлхтөн сэтгэл шимшрэн харж байна. Учир нь талууд эвлэрлийн талаар огт боломжгүй шаардлагуудыг тавьж, мухардлын байдалтай, тэр бүү хэл шатлан өргөжих магадгүй байгаа юм.
-Байдал ямар байгаа вэ-
Дайн эхлээд нэг жил болж байгаатай холбоотойгоор асуудалд оролцогч чухал кадрууд байр сууриа илэрхийлж буй. Харамсалтай нь, аль нь ч дайн намжих талаар ярихгүй байна.

АНУ-ын ЗХЖШ-ын зөвлөлийн дарга генерал Марк Милли “ОХУ Украинтай байлдаад улс төрийн зорилгодоо хүрнэ гэж байхгүй. Эзэлж авах ч магадлал ага. Тийм зүйл хэзээ ч болохгүй” гэж мэдэгдсэн бол Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-тай нээг тал болон Украинтай дайтахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Украины Ерөнхийлөгч Владимир Зелинський өчигдөр /пүрэв гарагт/ ВВС агентлагт ярилцлага өгсөн нь өнөө өглөө олон нийтэд хүрч сэтгэл гонсойлголоо. Тэрбээр “В.Путинд ямар ч буулт хийхгүй” гэсний дээр А.Лукашенко Беларусь улс дайнд татагдан орж болзошгүй гэж мэдэгдсэн талаар асуухад “Беларусийн нэг цэрэг л Украин руу орж ирдэг юм бол Беларусийн нутаг дээр маш олон хүнийг хөнөөх хэрэг болох байх” гэх мэтээр хариулсан байх юм.
-Хэзээ дуусах вэ-
Одоогийн нөхцөл байдалд дайн зогсох ямар ч боломж байхгүй. Дайнд хохирч буй гол хүмүүс болох украинчууд, оросууд, америкчууд, европчууд өөрсдөө сонголт хийх эрх байдагсан бол шийдвэр арай өөр гарч болохсон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АРД ТҮМНИЙ ЦУСААР БАЯЖИЖ ХАНАЖ ЦАДАХГҮЙ ИХ ДОЛЛАР ХАРМААЛЖ, ХҮНИЙ ЦУСААР АМИАР ӨӨРИЙГӨӨ ХҮЧЭЭР ХҮНДЛҮҮЛЖ АМЕРИК АХ АНГЛИ ТҮНШТЭЙ "ТҮР ЗУУР"-ЫН ТЭВРЭЛТ ХИЙХ НЬ ЁСТОЙ Л ЖҮЖИГЧИН ХҮНИЙ ХИЙХ АЖИЛ Л БАЙХ Л ДАА ЧААВААС
тэнэг минээ, оросуудыг дэмжвэл гэр бүл чинь болон чи л хэцүүднэ дээ. В.Зеленски бол энэ дэлхийн хамгийн баатарлаг энэрэнгүй, ард түмнээ хайрладаг удирдагч бөгөөд ард түмэндээ үйлчилдэг. Тиймээс бурхад зөвхөн түүний т##д. хамгийн сайн удирдагч байх даа. Оросыг чинь чөтгөрүүд эзэгнэсэн. яах гэж шулам, бөөг тэгж их ##даршуулж, шүтсэн юм, түүний гайгаар удирдагчидад нь чөтгөр шүглэсэн хөндий хоосон бие болсондоо , ард түмэн нь л хөөрхий дөө гэж.
Украйн, Орос 2-г хурдан эвлэрч Энхтайван тогтоосой гэж үнэхээр их хүсч, ерөөж байна. Гэхдээ Орос одоогийн дайнд эзлэсэн нутагуудаас цэрэгээ гаргаж, Крымыг буцааж өгсөний дараа. Орос ханг##ттай том нутагтай шүү дээ. дэлхийд газар нутгаараа 1-д ордог. Сибир нь цөөн хүн амтай. Тиймээс Украины жаахан нутагт юунд нь шунахайрна вэ. Оросд бүх мет##л, эрдэс баялаг бий. тиймээс буруугаа хүлээгээд дайны төлбөрөө төлөөд энхтайван тогтоох хэрэгтэй. Мэдээж, одоогийн удирдагчид нь чөтгөр болохоор чадахгүй тул НАТО оролцож Оросуудыг хөөж гаргаад өндөр хилийн хана барих хэрэгтэй байх. Оросууд тэгээд үүрд Хойд Солонгосын ах болно биз, хэрэв энхтайван тогтоох хүсэлгүй бол. хажууд нь бид л хэцүүдэх магадл##тай тул одооноос өөр улсаас шатахуун хайсан дээр шүү.