СПОРТ

“Тель Авивын их дуулга: Эхний өдөр хөнгөн жингийн улсын аваргууд ташраараа "нурлаа"

Олон улсын жүдо бөхийн холбооны “Их Дуулга” ангиллын тэмцээн Израилийн Тель Авив хотноо болж байна. Тэмцээнд манай улсаас 11 тамирчинтай баг оролцож байгаа бөгөөд урьд шөнө өндөрлөсөн эхний өдөр хоёр шагналт байр хүртсэн амжилт гаргалаа.

Манай тамирчид хэрхэн барилдав

60 кг-ын жинд улсын хошой аварга Б.Сүхбат эхний даваанд Францын Лука Мхейдзетэй таарч ялагдав. Гүрж гаралтай франц бөх цааш явсаар аварга боллоо. Гэсэн ч од нь гүйсэн франц бөхөөс манай Б.Сүхбат вазари үнэлгээ салгаж чадсаныг энд хэлэх хэрэгтэй.

УАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяабазар Францын Максим Мерлин, Израилийн Лиор Рафаиловыг ялсан ч Испанийн бөх, дэлхийн залуучуудын аварга, ДАШТ-ий хүрэл медальт Франциско Гарригост ялагдлаа. Торгуулийн зоонд Туркийн Салих Ылдизэд ялагдаж долдугаар байрт орлоо.  

66 кг-д энэ оны улсын аварга Л.Өнөболд барилдаж, эхний даваандаа Францын Орландо Касорлад ялагдав.

Эмэгтэй 48 кг-ын жинд ОУХМ, энэ оны УАШТ-ий мөнгөн медальт Г.Наранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чехийн Тереза Боднароваг ялсан ч хэсгийн аваргын төлөө барилдаанд Израилийн Тамар Малчад дийлдлээ. Дагах дээр Испанийн нэг бөх Лаура Мартинез Абелендаг дийлсэн ч медалийн төлөө нөгөө нэг испани бөх Майра Лакуэрта Комасыг нь барсангүй.

52 кг-д Н.Мягмарсүрэн эхний тойрогт дэвжээний эзэн Израилийн бөх Паз Кафрид ялагдаж тэмцээнээ дуусгав.

57 кг-д О.Оюунгэрэл хоёрдугаар тойрогт Украины Анастасия Чизевкад ялагдлаа.

Тэмцээний эхний өдөр 66 кг-д Лаша Надирадзе хэмээх залуу гарч ирж томчуудыг сөхрүүлэн хүрэл хүртэж шуугиулсан, 57-д Канадын хоёр дэлхийн аварга Жессикай Климкайт, Криста Дегучи хоорондоо алтан медаль булаацалдсан сонирхолтой үр дүнгүүд гарав.

Өнөөдөр дэлхийн аварга Ц.Цогтбаатар тэргүүтэй манай бөхчүүд дэвжээнд гарна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-17 10:03

Улсын мөнгийг дэмий үрсэн тул цааз##сугай

Тогтох
Тогтох
2023-02-17 13:22
Reply to  Зочин

Чи өөрөө барилдчих аа

Холбоотой мэдээ

Back to top button