СПОРТ

Тель Авивын “Их дуулга”: О.Цэцэнцэнгэл түрүүлж, Г.Алтанбагана хүрэл медаль хүртлээ

Олон Улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээн Израилийн Тель Авив хотноо гурван өдөр үргэлжилж_ өнгөрсөн шөнө өндөрлөлөө. Сүүлийн өдөр дэвжээнд гарсан манай таван бөхөөс эрэгтэйчүүдийн +100 кг-д ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл түрүүлж, 90 кг-ын жинд ОУХМ Г.Алтанбагана хүрэл медаль хүртэв. Ингэснээр Монголын баг албан бус багийн дүнгээр долдугаар байр руу дэвшсэн юм.

Тэмцээнд манай бөхчүүд хэрхэн барилдсаныг жин тус бүрээр хүргэе.

Эмэгтэйчүүдийн 90 кг-ын жинд манай хоёр бөх өрсөлдсөн. ОУХМ Г.Алтанбагана эхний даваанд Томас Ласло Брейтенбах, хоёрдугаар тойрогт Грекийн Теодорос Целидис, гуравдугаар тойрогт Эстонийн Клен Кристофер Калюлайд нарыг ялж наймд үлдээд Гүржийн Бека Гвинашвилид хожигдсон. Торгуулийн тойрогт Италийн бөх, өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт Кристиан Парлати, энэ оны Парисын “Их дуулга”-ын хүрэл медальт Кубын Иван Фелипе Сильва Мораес нарын шилдгүүдийг дараалан цэвэр ялж, хүрэл медалийн болзол хангалаа.

Энэ жинд барилдсан энэ оны улсын аварга Г.Пунцагцэрэн эхний тойрогт Францын Аксел Клергетэд ялагдлаа.

+100 кг. ОУХМ О.Цэцэнцэнгэл Польшийн Якуб Сордил, Германы Лоссине Коне нарыг ялж хагас шигшээд үлдээд Бразилийн Жоао Чесариньо, Гүржийн бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Ушанги Кокаури нарыг дараалан ялж түрүүллээ.

-78 кг-д О.Хүслэн Италийн Алисе Белландид хожигдов. А.Белланди нь цааш явсаар түрүүлэв.

+78 кг-д Д.Номинзул Германы Самира Боузгарныг цэвэр ялж 16-д үлдээд Кубын Идалис Ортиз аваргад торгуулиар ялагдан тэмцээндээ өндөрлүүүлэв.

Багийн дүнг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай Франц тэргүүлж хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэлтэй Канад удаалан, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэлтэй зохион байгуулагч орны баг хоёр, гуравдугаарт бичигдэв. /Тэмцээний эхний өдрийн тоймыг энд, хоёр дахь өдрийн тоймыг энд дарж үзнэ үү/        

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-19 10:11

Албан бус гэж дүн жүдод байдаггүй.

Холбоотой мэдээ

Back to top button