Тель Авивын “Их дуулга”: Дэлхийн аварга Ц.Цогтбаатар анхны тэмцээндээ оролцлоо

Олон Улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээн Израилийн Тель Авив хотноо хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчдаас дэлхийн аварга Ц.Цогтбаатар тэргүүтэй тамирчид барилдсан ч медалийнхаа тоог нэмж чадсангүй. Дэлхийн аварга хэмээн цоллуулах болсноос хойш оролцсон анхны олон улсын тэмцээндээ Ц.Цогтбаатар тавдугаар байрт шалгарсан юм.
Тэмцээний хоёр дахь өдөр манай бөхчүүд хэрхэн барилдсан талаарх тойм мэдээллийг хүргэе /Эхний өдрийн тоймыг эндээс үзнэ үү/.
Эр 73 кг: Дэлхийн аварга Ц.Цогтбаатар Киприйн Дангионис Шакос, Ирландын Жошуа Грин, Болгарын М.Христов нарыг төвөггүй ялж шөвгийн дөрөвт үлдсэн ч мөнгөн меадлийн төлөө Германы Игор Вандтке, хүрлийн төлөө Бразилийн Даниэль Каргнин нарт бүдрэн медальд хүрч чадсангүй. Шөвгийн наймд манай бөхөд ялагдсан Болгарын М.Христов дагах тойрогт ялсаар хүрэл зүүв.
Энэ жинд барилдсан Эрдэнэбаярын Батзаяа 1/16-д Германы Александр Бернд Габлерыг ялсан ч өнөөх Даниэль Каргнинд хожигдож тэмцээнээ дуусгажээ.
81 кг-д Булганы Батболд эхний тйрогт хийж, дараа нь Азербайжаны Зелим Цкаевт дийлджээ.
Эмэгтэй 63 кг-д Дарханбаярын Есүй эхний тойрогт олимп, дэлхийн олон удаагийн аварга, Францын Кларисс Агбегненуд хожиглоо.
70 кг-д Баярбатын Баасанжаргал эхний даваанд Узбекистаны шилдэг Гульноза Матниязоваг ялсан ч дараа нь дэвжээний эзэн орны бөх Майя Гошенд унав.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Гантулгын Алтанбагана, Ганбаатарын Пунцагцэрэн, +100 кг-д Одхүүгийн Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн -78 кг-д Отгонбаярын Хүслэн, +78 кг-д Дамбадаржаагийн Номинзул нар барилдана.
Тэмцээний багийн дүнг хоёр өдрийн дараах байдлаар Франц гурван латан медальтай тэргүүлж, Канад хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл, Икраиль алт, мөнгө, хүрэл тус бүр нэгийг хүртсэн амжилтаар удаалж байна. Манай улс тавдугаар байр хоёр, долдугаар байр нэгтэй явна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.