Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер хөнгөвчлөх эмчилгээнээс татгалзаж, гэртээ гарчээ

АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч, энэ жил 98 настай Жимми Картер хөнгөвчлөх эмчилгээнээс татгалзаж, гэртээ гарчээ. Тэрбээр амьдралынхаа сүүлийн мөчүүдийг гэр бүд, ойр дотныхонтойгоо өнгөрүүлэхээр ийн шийдсэн байна. Хөнгөвчлөх эмчилгээг хүнд өвчтэй, амьдрах хугацаа нь зургаан сараас илүүгүй үлдсэн өвчтөнүүдэд санал болгодог аж.

Жимми Картер, Леонид Брежнев

Жимми Картер 1977-19981 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж, ЗХУ Афганистанд цэрэг оруулсан эгзэгтэй нөхцөл байдлыг үл харгалзан Стратегийн зэвсэглэлийг бууруулах тухай гэрээг 1979 онд Леонид Брежневтэй байгуулж байв. Энхийн төлөөх энэ хүчин чармайлтынхаа төлөө 2002 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртэж байсан юм.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин хнөмхийнүүд гэнэ
Зочин хнөмхийнүүд гэнэ

картер сайн хүн

Холбоотой мэдээ

Back to top button