Гадаад мэдээДЭЛХИЙ

Газар хөдлөлт дайнаас илүү аюултай

Турк, Сирийн нутаг дамнасан аймшигт газар хөдлөлийн гамшигт нэрвэгдэж амиа алдагсдын тоо 50,000-аас давжээ. “АВС news” энэ талаар мэдээллээ.

Амиа алдагсдын тоо өссөнөөс гадна Турк дэх сири дүрвэгчид нутаг буцаж буй нь илүү содон мэдээлэл болохыг уг мэдээлэлд онцолсон байна. Тодруулбал, гамшигт өртсөн хотуудад оршин сууж байсан сири дүрвэгчдээс 18,000 нь энэ сард нутаг буцсан болохыг Туркийн албаны эх сурвалж нотолжээ.

Өөрөөр хэлбэл, Турк дэх газар хөдлөлийн гамшиг нь тухайн бүс нутагт амьдарч байсан дүрвэгчдэд иргэний дайн, мөргөлдөөнөөс илүү аюултай туссан гэсэн дүгнэлтийг редакцийн зүгээс дэвшүүлсэн байв.   

Туркийн Засгийн газраас гаргасан тооцоогоор, Туркээс газар хөдлөлийн гамшигт илүүтэй өртсөн 10 мужид 1.7 сая сири цагаач амьдарч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button