Гадаад мэдээДЭЛХИЙ

Цагаачдын завь Италийн эрэг орчимд сүйрч, 59 хүн амиа алдаад байна

Италийн өмнөд хэсгийн Калабри мужийн Кротоне хотын орчим, цагаачид суулгаж явсан завь живсний улмаас наад зах нь 59 хүн амиа алдаад байна. Амиа алдагсдын дотор 12 хүүхэд байгаа талаар Италийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Өөр олон хүн сураггүй алга болсонд тооцогдож буй бөгөөд амьд олдох найдлага бараг үгүй юм. Өөрөөр хэлбэл, завинд сууж явсан 150 орчим хүний 70 нь амиа алдсан байх магадлал өндөр аж.

Болсон явдалтой холбогдуулан Италийн Дотоод хэргийн сайд Маттео Пиантедоси хэргийн газарт очиж ажилласан бол Ерөнхийлөгч нь албан мэдэгдэл гаргажээ. Ерөнхийлөгч мэдэгдэлдээ онгоцонд сууж явсан хүний тоог 150 орчим гэж үзэн “Онгоцонд сууж явсан хүмүүсийн ихэнхийг аварсан” /80 хүнийг аварчээ/ гэж онцолсон ч өөр эх сурвалжуудын хэлснээр, онцгонд сууж явсан цагаачдын тоо тодорхой бус байгаа гэнэ.

Учир нь, ийм төрлийн тээвэр хийдэг хүмүүс ихэвчлэн хүний тоо хэтрүүлж ачдаг бөгөөд ямар нэг осол гаршигт орсны дараа хариуцлага хүлээхээс айж, хүний тоогоо дарж мэдүүлдэг ажээ.  

Живсэн завь нь хэд хоногийн өмнө Туркийн эргээс гарсан бөгөөд Афганистан, Пакистан, Сомали, Иран зэрэг орны зорчигчид сууж явжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button