Франц улс иргэдэдээ усаа хэмнэхийг уриаллаа

Франц улс газар тариангийн улирал эхлэхээс өмнө усыг бүх төрлөөр хэмнэх зайлшгүй шаардлагатай болжээ. Тус улсын Экологийн боловсролын сайд Кристоф Бешю “Le Journal du Dimanche”-гийн энэ сарын 25-ны дугаарт өгсөн ярилцлагадаа энэ талаар өгүүлжээ.
Франц улс гадаргын усыг хуримтлуулах, ашиглах талаар дэлхийд дээгүүрт ордог. Тэгвэл энэ жил хаврын тарилалт юу юугүй эхлэх гэж байхад усан сангууд нь олон жилийн дунджаас бага дүүргэлттэй байгаа нь сайдыг ярилцлага өгөхөд хүргэсэн байна. Тэрбээр ярилцлагадаа энэ сарын 27 буюу өнөөдрөөс ус хэмнэх асуудлаар мужийн удирдлагуудтай уулзалтууд хийж эхэлнэ гэсэн байна.
“Энэ жилийн хоёрдугаар сар 1959 оноос хойшинх хамгийн хуурай нь боллоо. Хоёрдугаар сараас өмнө ч хур тунадас бага орсон болохоор ус бага хуримтлагдаж, тарилалт хүнд байдалд орох эрсдэл байна” гэж Кристоф Бешю өгүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.