НИЙГЭМНийгэм мэдээ
Тээврийн хэрэгсэл хулгайлсан бүлэг этгээдийг илрүүлжээ
Таван бүлэг этгээд нийлж тээврийн хэрэг хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, Г, Г, Э, М, А нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байна.
Одоогийн байдлаар Тоёота приус 11, хонда фит маркийн гурван тээврийн хэрэгслийг Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлж, зугатсан байжээ.
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, хэргийг илрүүлсэн байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.