Бусдын гар утсыг дээрэмдэж, интернэт банкнаас нь 18.5 сая төгрөг авчээ
Гар утсаа алдсаны улмаас интернэт банкнаасаа их хэмжээний мөнгө хулгайд алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагийн үед цагдаагийн байгууллагад мөнгөө хулгайд алдсан талаар дуудлага ирсэн байна.
Тус дуудлагад "Үл таних 20-25 орчим насны хоёр эрэгтэй хүн гар утсыг маань дээрэмдэхдээ айлган сүрдүүлж, утасны код гаргуулж, данснаас 18.5 сая төгрөг авсан" хэмээжээ.
Дуудлагын дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласан байна.
Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэж, интернэт банкны кодыг өөрчилж, дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлсэн байжээ. Шилжүүлсэн мөнгөөрөө тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилсан аж. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуулиа чангатгахгүй бол ч баларч байнаа.Гарц дээр хүн дайрчихаад бараг жолооч нь шагнуулаад бгаа юм бишүү.
ЯАСАН ОВОО ГӨЛӨГНҮҮД ВЭ? ЭНЭ ЗУРАГТААР ХАМААГҮЙ КИНО ҮЗЭЭД НУСНУУД ДУУРИАГААД БАЙНАШТ. ОДОО ТЭГЭЭД ЭНЭ ХОЁР ДЭЭРЭМЧИНД ШУУД 99,9 ЖИЛ ӨГНӨ БИЗ.ТА НАРТ ЗАХИЖ ХЭЛЭХЭД ГӨЛӨГНҮҮДЭЭ АРЫХАА СҮВ РҮҮ ХУРУУГАА БАЙНГА ЧИХЭЭД БАЙГААРАЙ ТЭНД ОЧООД ГЭНЭТ ЦОЧИРДОХ ВИЙ ЛАЛАРУУДАА ХАЛХЫН ШОРОНД ТАВТАЙ МОРИЛЖ ЖАНГАА ЧААНА УУ?