НИЙГЭМНийгэм мэдээ

С.Батдөл найм хоногийн дараа суллагдана

Улаанбаатар төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих хугацаа энэ сарын 9-нд дуусах байв.

Нийслэлийн Прокурорын газраас цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёрдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 8-нд хорих хугацааг дахин сунгасан. Ингэхдээ 30 хоногоор сунгасан билээ.

Тиймээс С.Батдөл ирэх сарын буюу гуравдугаар сарын 8-нд суллагдах юм.

Түүнийг нийслэлийн прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10.2-т заасны дагуу "Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих..." гэсэн заалтыг үндэслэн, яллагдагч С.Батдөлийг цагдан хорих хугацааг 30 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн билээ.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг Татвараас зайлсхийх, мөн хуулийн 18.6.2 дахь хэсгийн 2.2 Мөнгө угаах заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэнийг суллах суллахгүй нь яах вэ, тэр их мөнгөний нь учрыг олох сонирхол АТГ-д байгаамуу ?! Даргын хамаатан авгайн орлогч гээд аятайхан мултлах гээ л бна доо ! Тэр авгай, Дашдаваа нтр нэг л кармаатай байж таараа ! Манайд хууль сахиулах ажил нэг иймэр хүү л нөлөөн дор эргэлддэг ш дээ !

Стар
Стар

Суллачихаад гадаад руу явуулаад алдах гэж байгаа юм

Зочин
Зочин

Үлээвэр хөгжимтэй, алга ташилт, цэцгийн баглаатай угтах юм шигээ ! Баяр хөөр болж бага наадам хийх нь шив дээ.

UNIVisION үнэ нэмэхээ болиоч
UNIVisION үнэ нэмэхээ болиоч

ЭНЭ хэрэг бараг мартагдаж байна уу?

иргэн
иргэн

Үгүй байлгүй дээ. Ийм их мөнгө идсэн хүнийг зүгээр суллана гэж юу байхав дээ

Зочи
Зочи

Зугтаалгах гэж бгаа умуу яагаад суллана гэж хэдэн тэрбумын хэрэгшдээ хахууль авсан байхаа

Зочин
Зочин

ЭНЭ МУУ НУСАН ТАГЛАА ЗҮГЭЭР Л УТСАН ХҮҮХЭЛДЭЙ МӨРДӨНД ОРОХ НЬ БАЙТУГАЙ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ОРЖ ҮЗЭЭГҮЙ МАНГАР БАЦААН ТЭР ИХ МӨНГӨНИЙХӨӨ ЭЗДИЙГ НЬ ХЭЛЭЭД ӨӨРӨӨ СУГАРЧ ҮЛДЭЭД ЗАХ ДЭЭР ТЭРЭГ ТҮРЭЭЧ ШОРОНД ЧААСНААС Л ДЭЭР ӨГСӨН АВСАН БҮГДИЙГ НЬ ГӨРӨӨД ТЭГЭЭС ЭХЛЭЭЧ МАНГАРАА АВГАЙ ЧИНЬ ШОУДААД Л СЭГСЭГНЭЖ БҮЖИГЛЭЭЛ ДУБАЛД ТЭНГЭР ХАРААД ЯВБАЛ ЧАМД САЙХАН УУ?

Зочин
Зочин

Рааш, Амаржаргал гэх мэт ар талыг нь сайн шалгасан байлгүй.

Холбоотой мэдээ

Back to top button