Танилц: Олон улсын хөлбөмбөгийн холбооны 2022 оны шилдгүүд

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан “The Best 2022” оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнгөрсөн шөнө Францын Парис хотноо болж өнгөрлөө. Шагнал есөн номинациар явагдаж, тодорхой журмын дагуу шилдгүүдээ тодруулсан бөгөөд эцсийн үр дүн дараах байдлаар гарчээ /Ялагчийг эхэнд, тод үсгээр бичив/.
Оны шилдэг хөлбөмбөгч: Лионель Месси («ПСЖ», Аргентин), Килиан Мбаппе («ПСЖ», Франц), Карим Бензема («Реал», Франц).
Оны шилдэг хаалгач: Эмилиано Мартинес («Астон Вилла», Аргентин), Яссин Буну («Севилья», Марокко), Тибо Куртуа («Реал», Бельги).

Оны шилдэг дасгалжуулагч: Лионель Скалони (Аргентины шигшээ), Карло Анчелотти («Реал», Итали), Пеп Гвардиола («Манчестер Сити», Испани).
Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгч: Алексия Путельяс («Барселона», Испани), Бет Мид («Арсенал», Англи), Алекс Морган («Сан-Диего Уэйв», АНУ).

Оны шилдэг эмэгтэй хаалгач: Мэри Ирпс («Манчестер Юнайтед», Англи), Анн-Катрин Бергер («Челси», Герман), Кристиана Эндлер («Лион», Чили).
Эмэгтэй хөлбөмбөгийн “Оны шилдэг дасгалжуулагч”: Сарина Вигман (Английн шигшээ, Нидерланд), Соня Бомпастор («Лион», Франц), Пиа Сундхаге (Бразилийн шигшээ, Швед).
Ференц Пушкашийн нэрэмжит “Оны шилдэг гоол”: Марчин Олекси («Варта», Польш), Димитри Пайе («Марсель», Франц), Ришарлисон (Бразилийн шигшээ, «Тоттенхэм»).
Оны шилдэг хөгжөөн дэмжигчид: Аргентины шигшээ багийн хөгжөөн дэмжигчид
“Цэвэр, шударга тоглолтын төлөө” шагнал: Луке Лочошвили /”Кремонезе”/
Шагнал гардуулах ёслолын ажиллагааны хүрээнд Олон улсын мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос 2022 оны Бэлгэдлийн шигшээг тодруулсан бөгөөд дараах тоглдогчид багтжээ.
Эрэгтэй
Хаалгач: Тибо Куртуа («Реал Мадрид»);
Хамгаалагч: Жоау Канселу («Манчестер Сити»/«Бавария»), Виргил ван Дейк («Ливерпүүл»), Ашраф Хакими («ПСЖ»);
Хагас хамгаалагч: Каземиро («Реал Мадрид»/«Манчестер Юнайтед»), Кевин де Брюйне («Манчестер Сити»), Лука Модрич («Реал Мадрид»);
Довтлогч: Лионель Месси («ПСЖ»), Эрлинг Холанд («Манчестер Сити»/«Борусси» Дортмунд), Карим Бензема («Реал Мадрид»), Килиан Мбаппе («ПСЖ»).
Эмэгтэй
Хаалгач: Кристиана Эндлер («Лион»)
Хамгаалагч: Люси Бронз, Мария Леон ( «Барселона»), Венди Ренар («Лион»), Лия Уильямсон («Арсенал»),
Хагас хамгаалагч: Лена Обердорф («Вольфсбург»), Алексия Путельяс («Барселона»), Кира Уолш («Барселона»),
Довтлогч: Сэм Керр («Челси»), Бет Мид («Арсенал») Алекс Морган («Сан-Диего Уэйв»).
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.