Молдавчууд Ерөнхийлөгчөө эсэргүүцэн жагслаа

-Молдавчууд Ерөнхийлөгчөө эсэргүүцэж жагсав-
Молдавын нийслэл Кишиневт өчигдөр эсэргүүцлийн том жагсаал болжээ. Сөрөг хүчин “Шор”, “Ард түмний төлөө хөдөлгөөн”-ий зохион байгуулсан уг жагсаалын зорилго нь Ерөнхийлөгч Майя Сандугийн баримталж буй хэт барууны байр суурийг өөрчлөх явдал байжээ. Парламент дахь сөрөг хүчин болох дээрх намуудын удирдлага Майя Сандугийн барьж буй бодлого нь улс орныг ОХУ-тай дайсагнах, улмаар дайны хөлд оруулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна. Мөн ОХУ-тай хүйтэн харилцаа үүссэнээс болж өссөн эрчим хүч, түүнийг идагасан бараа бүтээгдэхүүний өсөлтийн зөрүүг эрх баригчдаас нэхжээ.
Жагсаалын уур амьсгал зөөлөн гэж хэлж болохооргүй, цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд барууныхныг буруушаах нөхцөл байдал үүссэн тул Европын холбоо өчигдрөөс Молдав руу хийх бүх нислэгээ зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.

Иргэд цагдаа нарын үйлдлдийн хариуд замын бүх хөдөлгөөнийг хаасан байна. Энэ санаачилгыг гаргасан “Шор” намын дарга Мария Таубер хөдөлгөөн хаасны хариуцлагыг нь Ерөнхийлөгч Майя Санду хүлээх ёстой гэж мэдэгдсэн аж. Жагсагчид мөн гурван жилийн өмнөх сонгуульд Майя Сандуд ялагдсан, Ерөнхийлөгч асан Додоны нэрийг бичсэн самбар барьсан байсан нь жагсаалын ард ОХУ-ыг байж мэднэ гэсэн хардлагыг ч төрүүлж буй юм.
Молдавын Ерөнхийлөгчөөр 2020 оны арванхоёрдугаар сард сонгогдсон Майя Санду нь Европын холбооны талыг баримтлагч бөгөөд дөнгөж сонгогдсоныхоо дараа л Потднестровьегээс цэргээ гаргахыг ОХУ-аас шаардаж байсан нэгэн юм.

Тэрбээр Приднестровьегээс ОХУ-ын цэргийг гаргаад оронд нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын энгийн ажиглагчдыг байлгах сонирхолтой байсан бөгөөд “Молдав бол тусгаар тогтносон улс. Газар нутаг дээрээ харь улсын зэвсэгт хүчин байлгахыг хүсэхгүй” гэж байв.

Тэрбээр цэргийг нь Приднестровьегээс гаргах асуудлаар бол Москватай яаж л бол яаж хамтран ажиллахад бэлэн гэсэн ч Кремль саналыг хүлээж авах боломжгүй, ингэх нь бүс нутагт тогтворгүй байдал үүсгэнэ гэсэн хариу өгсөн юм.
Улмаар Молдав нь ОХУ-ын зүгээс эрчим хүчний хоригт өртөж, үнэ нэмэгдэн амьжиргааны түвшин буурах зовлонг Европын холбооны улсын иргэдийн нэгэн адил амсаж буй.
Приднестровья нь Зүүн Европт Молдав, Украинтай хиллэн оршдог хүлээн зөвшөөрөгдөөгүй улс бөгөөд Молдавт харъяалагддаг юм. Хагас сая орчим хүн ам нь молдов, орос, украин үндэстнээс бүрддэг ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Местний оросууд л жагссан байх, зурагнаас хараад тэгж бодлоо
харваас нутагшсан оросууд байна, байгаа улс болгондоо түвэг болж байдаг ямар ядаргаатай хүмүүс вэ. Тийм л хэцүү байгаа бол оростоо очиж амьдрахад яадаг байна аа
Кгб н сурт## ухуулгын мөнгөөр жагссан хэдэн местний оросууд л байна, манайхаар бол Яруу найрагч Ц.Хулан авхайтангууд л гэсэн үг.
Зөв, барууныхнаас болж ядуур##д өртөх хэрэггүй, орос хүн ихтэй,